Өнөөдөр луу өдөр

2014 оны 4 сарын 03

Дөрвөн дайсан ирэх өдөр, энэ өдөр ном буян үйлдвээс халуун хүйтэн өвчинд нэрвэгдэх маш муу өдөр болой. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Аргын тооллын: 2014.4.3, Пүрэв гараг
Билгийн тооллын: 4. Зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр
Наран ургах шингэх: 06.37-19.22
Үс засуулбал Бие эрхтний хүч сайжирна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1034
0 эможи
keyboard_arrow_up