Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин энгэг ирнэ хэмээжээ

2014 оны 10 сарын 17

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 17. Даваа гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 24. Сугар  гараг. Найралт эх одтой, 7 улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Мунхрахуй.  Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин энгэг ирнэ хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10261
0 эможи
keyboard_arrow_up