ТАНД ЗӨВЛӨХӨД: Алим тархинд сайн
Алим бол маш ашигтай бүтээгдэхүүн. Үүнийг байнга хэрэглэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлж болно. Сүүлийн үед Америкийн эрдэмтэд энэхүү жимсийг ой ухааныш алдагдуулдаг тархины эсийн үйл ажиллагааг саармагжуулдаг болохыг баталжээ. Массачусетс мужийн Массачусетсийн их сургуулийн судлаачид антиоксидантаар баялаг алимны шүүс хөгширч буй тархинд хэрхэн нөлөөлдгийг илрүүлэхээр янз бүрийн насны эрүүл хулгана дээр туршилт явуулжээ. Судалгаагаар алимны шүүсийг тогтмол хэрэглэхэд насанд хүрсэн болон хөгширч байгаа лобарторын хулгануудын тархины өөрчлөлтөд нөлөөлж байлаа. Ингээд туршилтаар алим, алимны шүүсэнд агуулагдах бодис нь тархины эсүүдийг хамгаалж, Альцгейметрийн өвчснөөс урьдчилан сэргийлдэг болохыг нотолжээ.