Ямар үед ходоодноос эвгүй үнэр гардаг вэ?
Хеликобактер бол ходоодонд шарх үүсгэдэг гол шалтгааны нэг. Хеликобактерыг заавал эмчлүүлэх шаардлагатай, энэ нь хүний хэрэглэж байгаа аяга таваг гээд бүхий л зүйлээс халдварладаг учир аль болох гэр бүлээрээ эмчлүүлж, аяга, тавгаа тусгаарлах хэрэгтэй. Хеликобактер хүний биед тодорхой хэмжээгээр байдаг бөгөөд энэ нь 30-аас доош хувьд байх ёстой. Үүнийг ходоодны гурвалсан эмчилгээгээр эмчилж болдог. Нэг ёсондоо эмчийн заавраар антибиотик, эмийн эмчилгээг 7-14 хоногт ууж хэрэглэх ёстой. Ходоодонд шарх үүссэн тохиолдолд амнаас эвгүй үнэр гардаг. Ганцхан ходоодны шарх, хеликобактераас гэлтгүй ходоодны янз бүрийн үрэвсэл, амны хөндийн өвчин, шүд цооролт, хоолой залгиурын өвчтэй үед амнаас хурц, эхүүн үнэр гардаг. Ходоодны үрэвсэлтэй хүн шарсан, хуурсан хоол, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, бохь зэргээс аль болохоор татгалзах хэрэгтэй. Ходоодны үрэвсэлтэй хүний хэл өнгөртөж, нүүрээр тууралтууд гардаг.