Хүн хоногт 7,6 цаг унтахад хангалттай
2014 оны 10 сарын 09
Финландын эрдэмтэд долоон жилийн хугацаанд 3760 хүн дээр судалгаа хийгээд хоногт 7,6 цаг унтдаг эмэгтэйчүүд, 7,8 цаг унтдаг эрчүүд өвдөж, эмнэлэгт хэвтэх нь бага байдгийг тогтоожээ. Эрдэмтэд туршилтанд оролцогсдын хоногт унтсан байдал, мөн нойр алдагдсан үеүдийг нэг бүрчлэн хянаж байсан гэнэ.
Судалгааны дүнгээр нойргүйдэх өвчтэй хүмүүс 7,6 цаг унтахад биеийн байдал нь эрс дээрдэж, өвчний улмаас ажлаасаа чөлөө авсан өдрүүд цөөрсөн гэнэ. Гэхдээ барууны ертөнц дэх насанд хүрсэн эрүүл хүмүүсийн тал хувь нь үүнээс бага цаг унтдаг гэсэн судалгаа олон бий.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9902
0 эможи