Эрч хүчээ нэмэгдүүлцгээе

2014 оны 10 сарын 08

Сульдах, нозоорох, залхуу хүрэх нь биен дэх хүчилтөрөгчийн хэмжээ буурч, шингэн дутагдсаныг илтгэдэг. Мөн тархинаас допамин бага ялгарч байгаагаас ч үүдэж болно. Эрч хүчээ хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвөлгөөг танд хүргэж байна.

1. Ямар нэг шинэ зүйл турш
Франц хэл сур, үснийхээ засалтыг өөрчил, ажлынхаа ширээг соль, гар урлал оролдож үз, gym-д явж эхлэ, бүжгийн дамжаанд яв…Сүүлийн үеийн судалгаануудаар хүн ямар нэг шинэ зүйлийг туршсанаар тааламжтай мэдрэмж авч, бүтээлч чанар дээшилдэг гэдэг нь батлагдаад байгаа. “Сэтгэл ханамж” номны зохиолч Грэгори Бэрнсийн хэлснээр ямар нэг шинэ зүйлийг туршихад бидний тархи “шагнал” болгон допамин ялгаруулж байдаг. Допамин гэдэг нь эрч хүч бэлэглэгч нэгэн төрлийн гормон юм. Өөр үгээр хэлвэл та ямар нэгэн шинэ хэл сурч эхлэхэд, шинэ алхам хийж чадах эрч хүч нэмэгдэж байдаг.

2. Хөдөлгөөнөөс эрч хүч авах
Идэвхитэй байх тусам цусны эргэлт чинь сайн байдаг. Харин цусны эргэлт сайн байх тусам чи эрч хүчтэй байна. Учир нь цус нь хүчилтөрөгч болон тэжээллэг бодисуудыг тархинд дамжуулж, биеэр тарааж байдаг. Хэрвээ та суугаа ажилтай бол цагт нэг удаа босож зогсох хэрэгтэй. Хэрвээ та олон цаг машинаар аялах ч юм уу босч болохооргүй нөхцөлд байвал мөр болон хүзүүний дасгал хийх нь цусны эргэлтээ сайжруулахад хангалттай. Мэдээж тэгш суу! Зөв суулт цээжний хөдөлгөөнийг сайжруулж хүчилтөрөгчийн хуваарилалтыг гучин хувиар нэмэгдүүлдэг.

3. Амьсгалаасаа эрч хүч ав
Ойр ойрхон аажуухан урт амьсгаа ав. Ингэх нь биен дэхь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, эрч хүч ч үүнийг дагаж нэмэгддэг. Дараах дасгалыг өдөрт хоёр удаа хийхийг зөвлөж байна. Хэлээ дээд шүднийхээ ард тавин, амьсгаагаа амаараа дугартал нь бүрэн гаргана. Хамраараа дөрвийн тоонд амьсгаагаа аваад долоон секунд барина. Дараа нь амаараа наймын тоонд амьсгаагаа гаргана. Дөрвөн удаа давтаж хийгээрэй.

4. Сэтгэл санааг чинь өргөдөг зүйлсийг хийж эрч хүч аваарай
Хөгжилтэй хүмүүстэй яриа өрнүүлэх, хэмнэлтэй хөгжим, инээдмийн кино зэрэг нь эрч хүч нэмэгдүүлдэг. Сэтгэл санааг чинь өөдрөг байлгадаг ямар ч зүйлийг хийсэн эрч хүч хүлээн авч байдаг. Амьдралдаа эрч хүч нэмж байх явцдаа таагүй хүмүүс, бодол, үйл явдлуудаас оюун санаагаа хол байлгаарай.

5. Шингэн зүйл ууснаар эрч хүч нэмэгддэг
Бодисын солилцоо чинь хэвийн явагдахад ус зайлшгүй хэрэгтэй. Эрдэмтэд өдөрт дор хаяж дөрвөн аяга ус уухыг зөвлөдөг. Кафейн таны биед хэсэгхэн зуур эрч хүч нэмдэг ч тийм ч хэрэгтэй зүйл биш. Ихэнх хүмүүс өглөө сэрээд кафейн хэрэглэдэг учир өглөөдөө хэт их эрч хүчээр бялхаж, өдөр нь амархан, их ядардаг. Өглөө хамгийн ихдээ л нэг аяга, өдрийн цайны дараа хагас аяга кофе уухыг хичээгээрэй.

6. Гадаа гарч эрч хүчээ нэмэгдүүлээрэй
Ажлын өдрүүдэд дор хаяж өдөрт нэг удаа гадаа гарах хэрэгтэй. Нарны гэрлээс дутагдаад байгаа эрч хүчээ авч, амьсгаагаа задла. Өдөржин бүгчим, битүү өрөөнд суугаад байвал чи өөрөө ч мэдэлгүй хүчилтөрөгчийн дутагдалд орно. Хүлээх юу байхав, яг одоо гарч 5 минут толгойгоо амраачихаад ороод ир.

7. Найз нөхдүүдтэйгээ уулз, чөлөөтэй дотроо онгойтол сайхан ярилц
Амралтын өдрүүдээр найз нөхөд, ах дүү, хамаатан садан гээд айлуудаар зочил, сайхан ажил хэрэг, амьдрал ахуй гээд чөлөөт сэдвээр ярилц, амьдрал бол баялаг шүү дээ. Ядаж л шинэ соргог мэдээлэл авна, тэднээс мөн сайхан эрч хүч авна.Мөн 7 хоногтоо юмуу удлаа гэхэд сардаа 1 удаа явж үзээгүй газруудаараа явж үз, хүмүүстэй уулз.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9858
0 эможи
keyboard_arrow_up