Монгол гэргийн чанар

2014 оны 10 сарын 08

Монголчууд охиноо айлд өгөхдөө эхнэр хүний ямар байвал зохих эрдмийг дэлгэрэнгүй зааж сургаж явуулдаг заншилтай. Эдгээр нь “Сайн эхнэрийн шинж”, “Сайн охины шинж”, “Эхнэр хүний есөн эрдэм” “Цээрлэх таван хориг” зэрэгт тун тодорхой тусгагджээ. Монголчууд “Эхнэр хүний есөн эрдэм”-ийг өвлөсөн эм хүмүүс төрхөмдөө буцдаггүй, өөрийн гэрт үлддэггүй гэж үздэг. 

Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:
1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах

                                                      Монгол айлын дөрвөн чухал ёс:
 1. Эцэг эх асралтай
2. Эх энэрэлтэй
3. Дүү бишрэлтэй
4. Хүү тахимдуу

                                                      Эхнэр нөхрийн эрхэм үүрэг:
• Гадаах ажлыг эр нь мэднэ
• Гарах орохыг эм нь мэднэ
• Саадаг нумыг эр нь мэднэ
• Сааль савыг эм нь мэднэ
• Аян жинг аав нь мэднэ
• Ааль аашийг ээж нь мэднэ
• Ардаг догшныг аав нь мэднэ
• Авах гээхийг ээж нь мэднэ

                                                      Эх хүний есөн эрдэм:
1. Өнгөнд цэвэр
2. Үйлэнд уран
3. Үрд энэрэлтэй
4. Үргэлж цэмцгэр
5. Ханьдаа түшигтэй
6. Хадамдаа элэгтэй
7. Найранд дуутай
8. Настанд ерөөлтэй
9. Нартанд буянтай

                                                      Эхнэр хүний цээрлэх таван гэм:
1. Эр бусдыг сэтгэх
2. Атаа жөтөө өвөрлөх
3. Муу санаа агуулах
4. Харамч байх
5. Зохилдохгүй үйл үйлдэх

                                                      Эрхэм сайн охины шинж:
Сайхан гоо зүстэй бөгөөд
Санаа сэтгэл номхон дөлгөөн
Саруул ухаантай охин сайн
Эхийн сургаалаар явагч
Эгч дүүтэйгээ эвтэй
Эсгэх оёход уран бол
Эрхэм сайн охин мөн
Алиа наадгайд дургүй
Ахуй биеэ хичээн хадгалаад
Ахас ихэсийг зэргээр хүндлэгч
Уур хилэнгүй охин сайн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
9850
3 эможи
keyboard_arrow_up