Өглөөг хэрхэн цоглог угтах вэ?
2014 оны 10 сарын 08
Насанд хүрсэн хүн хоногт найман цаг унтах хэрэгтэй байдаг. Гэвч хүн бүр ажлаасаа шалтгаалан бага цаг унтах үе цөөнгүй гардаг. Энэ үед ялангуяа бүсгүйчүүдийн арьс гундаж өнгөө алдах зэрэг сөрөг нөлөө байдаг. Тэгвэл дутуу нойртой ч гэсэн хэрхэн өглөөг цовоо угтах вэ?
- Сэрүүлгийнхээ дууг намуухан дуу сонгох. Намуухан дуртай дууныхаа аяанд сэрэх нь таньд таатай байх болно.
- Сэрсэн даруйдаа орондоо хэвтэх бус шууд босох. Шууд босч нүүрээ хүйтэн усаар угаахад тэр дороо л таны нойр сэргэх болно.
-Өглөөг босохдоо бага ч гэсэн дасгал хийж биеийн чилээг гаргаж байх.
-Биеийн чилээгээ гаргасан та өглөөний хоолоо өөртөө зориулж амтлаг байгалийн гаралтай хоол идээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9835
0 эможи