Хамгийн энгийн гүүглэдэх аргууд
1. Тодорхой нэг өгүүлбэр олох - ” “ хашилтан дотор өөрт хэрэгтэй өгүүлбэрээ бичих бөгөөд Google яг тухайн бүтэцтэй өгүүлбэрийг хайх хайлтыг хийх болно. Жишээ нь: “Миний хайртай эх орон”
2. Ямар нэг зүйр үг, онч үгсийн үгийг мартсан бол мартсан үгнийхээ оронд * тавиад өгүүлбэрээ ” “ хийгээрэй. Жишээ нь: "ах нь * дүү нь сонсдог"
3. Хэд хэдэн үгийг хайж олохдоо танд хэрэгтэй гэсэн үгнүүдээ | хашилтанд хийнэ. Google энэ үгийг агуулсан мэдээллийг хайх болно. Жишээ нь: алим | чихэр | хөгжим
4. Нэг өгүүлбэрт буй үгийг олохдоо & ашиглах бөгөөд хоёр үгийг & тэмдгээр холбовол нэг өгүүлбэрт орсон байдлаар хайна. Жишээ нь: Гүррагчаа & Жанибеков
5. Тодорхой нэг үг орсон өгүүлбэрийг хайхдаа тухайн хэрэгтэй үгнийхээ өмнө зай авахгүйгээр +тэмдэг тавина. Жишээ нь: Монголын их дээд +сургууль
6. Харин танд шаардлагагүй үгийг хасахдаа тухайн үгний өмнө зай авахгүйгээр хасах тэмдэг тавина. Жишээ нь: Монголын их дээд –сургууль
7. Тодорхой нэг сайтаар хайлт хийхийн тулд site гэж бичээд хоёр цэг тавина хайх сайтаа бичнэ. Жишээ нь: монголын үзэсгэлэнт охид site:caak.mn