Сода ашиглах хялбар аргууд
Хүнсний соданд чадахгүй зүйл тун ховор. Үүнийг хар толгойт батгыг эмчлэх гуужуулагч, хуурай шампунь, шүд цайруулагч, детокс ванн болгон ашиглаж болно. Шампуньдаа бага зэрэг хүнсний сода нэмснээр түүний хаг арилгах хүчийг улам нэмэгдүүлж чадна.
1. Танд 1ш нимбэг, хүнсний сода, таваг, хоолны халбага, шүдний сойз хэрэгтэй.Содыг 1 хоолны халбага хэмжээгээр авч тавган дээр тавина. Нимбэгийг 2 хувааж, шүүсийг нь тавган дээрээ гараараа шахаж авна. Нимбэгний шүүс болон нимбэгний хүчил хэрэглэж болохгүй. Шахаж гаргасан цэвэр нимбэгний шүүс, сода 2-ыг хутгана. Бэлэн болсон нэгдлээр шүдээ угааж байгаа юм шиг шүдний сойзоор шүдээ үрнэ. Алива зүйлийн тунг хэтрүүлэх хэрэггүй гэдэг. Энэ зөвлөмжийг 7 хоногт 1 удаа л хэрэглэнэ. Үр дүн сарын дараа гарах болно.
2. Мөнгөн эдлэлийг цэвэрлэхдээ ердийн сода ашиглаж байгаарай. Эхлээд мөнгө эдлэлээ сайтар угаагаад дараа нь хөнгөн цагаан гялгар цаас дэвссэн саван дотор хийгээд дээрээс нь литр буцалсан ус, аяганы ¼ хэмжээтэй сода хийсэн уусмалыг нэмээд хэдэн минут байлгана. Энэ хооронд химийн урвал явагдаж мөнгөн эдлэл дээрх харласан хэсэг арилна
3. Тээврийн хэрэгсэлээр явахаар дотор муухай оргиж толгой нь эргэдэг бол сод давсны уусмал их тус болно. 1 литр бүлээн буцалсан усанд тал цайны халбага сод, 1 цайны халбага давс уусгаад 5 минут тутамд 1 хоолны халбагаар уулгах хэрэгтэй. Энэ уусмалыг цус алдалт, шингэнэ алдалт мөн халуурахдаа их хөлөрч буй өвчтөнд уулгавал шингэнэ хурдан нөхөгддөг.
4. Содны уусмалаар хөл, ам болон суганы муухай үнэрийг арилгаж болно. Исэллэг орчинд нян хурдан үржиж евгүй үнэр үүсгэдэг бол хүнсний сод энэ хүчиллэг чанарыг саармагжуулж үнэр ялгарахыг зогсоодог байх нь. Зуны цагт өглөө бүр содны уусмалаар сугаа арчивал хөлрөх нь бага. Хөлөө содатой усаар угаах болон цэвэрхэн оймс болон гуталруугаа өмсөхөөсөө өмнө цацах нь шиврийг найдвартай арилгадаг.
5. Нүд өвдсөн үед содны уусмалыг зөөлөн хөвөнд шингээж нүдээ ойр ойрхон шавш. Гэхдээ нэг хөвөнгөөр нэг л удаа нүдээ арчих хэрэгтэйг анхаарна уу.
6. Зүрх гэнэт хүчтэй дэлсэх үед тал цайны халбага сод уухад зүрхний цохилт багасна.
7 Даралт буулгах эм гарын доор байхгүй үед тал цайны халбага сод уухад цусны даралт бага зэрэг бууна.
8. Содыг бага зэрэг норгож зуурмаг болгоод шумуул, ялаа хазсан газар жин тавихад дорно загтнахаа больж улайлт нь хурдан арилна.
9. Содтой усаар утлага хийхдээ данханд 1 аяга ус 1 цайны халбага сод хийж буцалгана. Данхны цоргонд цаасаар хоолой хийж түүгээрээ 10-15 минут амьсгална.
10. Буйл үрэвссэн хэсэгхэн газар содны зуурмаг хуруугаар түрхээд шүдний сойзоор угаах хэрэгтэй. Ингэснээр та амны хөндийгөө ч цэвэрлэнэ, хүчиллэг нянгуудыг ч устгана. Өдөр бүр содны уусмалаар амны хөндийг зайлвал шүд цоорхоос урьдчилан сэргийлнэ.
10. Ходоодны хямрал толгойны өвчинг үүсгэдэг. Ийм үед хөөрүүлсэн бүлээн сүүг хоёр чимх содтой уухад л хангалттай.
11. Эвэршсэн, ширүүн болцон тохойны арьсанд дараахь арчилгааг хийгээрэй. 1 литр халуун усанд шингэн саван найруулж 50 грамм сод хийгээд тос түрхсэн тохойгоо 10 минут дүрж дэвтээнэ. Энэ үед арьс үрдэг чулуугаар тохойгоо үе үе зөөлөн зүлгэ, дахин тос түрхээд мөн 10 минут уусмалдаа тохойгоо дүр. Арьсаа хатаасны дараагаар дахин тэжээлийн тос түрхэнэ. Энэ эмчилгээг 8-10 удаа хийвэл арьс бүрэн зөөлөрч эрүүл болно.
12. 1 хоолны халбага содоор зуурмаг хийж мөөгөнцөртсөн хөлний хурууны завсар түрхэж өгөөд хэсэг байлгасны дараа усаар зайлж хатаана. Сүүлээр мөөгөнцөртсөн хэсэг дээрээ крахмал юм уу хүүхдийн цацлага түрхээд байвал мөөгөнцөр арилна.
13. Хөхүүл ханиалга дарах сайн аргуудын нэг бол – содтой сүү уух. Нэг халбага содыг хөөрүүлсэн сүүнд найруулж унтахаас өмнө уувал цэр сайн шингэрнэ.
14. Хоолой өвдсөн үед содтой усаар хоолойгоо өдөрт 5-6 удаа зайлаад байвал хоолойны өвчин багасна (2 цайны халбага сод нэг стакан бүлээн усанд найруулна).
15. Хамар битүүрхэд содны уусмал тусаавал маш үр дүнтэй, харин хамарнаас их шингэнэ гараад байвал өдөрт 2-3 удаа содны уусмалаар угаалга хийх хэрэгтэй.