Уруулын будгаар хэлбэрээ засаж будацгаая

2014 оны 10 сарын 07

Уруул хүрээлэгч харандааг ашиглан уруулаа хэлбэржүүлэн будаж болдог. Танд тод болон бүдэг 2 өнгийн харандаа хэрэг болно. Нэгээр нь хүрээлж бүдгээр нь уусгаж будах нь илүү өөриймсөг харагдуулна.

1. Нимгэн уруулыг томруулъя гэвэл дээд ба доод уруулын хүрээний гадуур зурж будна.

2. Хэрэв та том уруултай бол тональ кремээр эсвэл уруулын хүрээгээ бүдгэрүүлж, дотор нь хүрээлэгч харандаагаар "шинэ уруул" зур. Зөөлөн бүдэгдүү өнгө зүгээр, гялалзсан будаг онцгүй.

3. Хэрэв дээд уруул жижиг, харин доод уруул пэмбэгэр зузаан бол мөн л хүрээлэгч харандаагаар дээд уруулын гадуур хүрээ хийж, харин доод уруулын хүрээг бүдгэрүүлж, дотор талд нь шинэ хүрээ зурна.

4. Хэт помбогор уруулын хүрээг нь бүдгэрүүлж, шинээр нэмж зурна. Гэхдээ бүү хэтрүүл. Уруулын будгаа жигд түрхээрэй.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9822
0 эможи
keyboard_arrow_up