Эрүүл хоол хийх зөвлөмж
Аюулгүй хүнс гэж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй биологи (нян, вирус гэх мэт), физик (яс, шил, цацраг идэвхит бодис гэх мэт), химийн (хорт бодис, хортон шавьж, мэрэгч устгагч бодис, химийн бордоо, эмийн бодис) хүчин зүйлс агуулаагүй хүнсийг хэлнэ.
Хүнсний аюулгүй байдал нь хоол, хүнсийг зориулалтын дагуу бэлтгэж хэрэглэхэд хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй байх баталгаа юм.
Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа Та юу анхаарах вэ?
- Хүнсний бүтээгдхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэхийг шалгах
- Хүнсний бүтээгдхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах
- Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх
- Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад, богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх
- Хүнсний бүтээгдхүүний хадгалах хугацаа хэтэрсэн;
- Сав, баглаа боодол нь урагдаж гэмтсэн;
- Лаазалсан бүтээгдхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал;
- Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон;
- Шилэнд савласан бүтээгдхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал;
- Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж, борлуулж байвал;
- Дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал;
- Хүнсний бүтээгдхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.
Шинэ хүнсний бүтээгдэхүүн ямар шинж чанартай байдаг вэ?
Мах: Тод улаан өнгөтэй, махны гадаргуу нь цэвэр, хуурай, салс өнгөргүй, загсаалтын хальсан бүрхүүл үүссэн, хуруугаар дарахад үүссэн хонхорхой хурдан арилдаг, өөх нь үл мэдэг шаргал туяатай, цагаан өнгөтэй, хатуу, шинэ махны өвөрмөц, аятайхан үнэртэй байна.
Загас: Хайрс нь гялгар өнгөтэй, тунгалаг салсаар бүрхэгдсэн, цэвэрлэхэд хялбар салахгүй, нүд нь тунгалаг, гялгар, ширгээгүй, загалмай нь тод улаан ягаан өнгөтэй, мах нь нягт, хэт зөөлөн биш, уян хатан, гэдэс нь дүүрэн биш, шинэ загасны өвөрмөц үнэртэй байна.
Хиам: Бүрхэвч хальс нь бүтэн, хуурай, цэвэр, өнгөргүй, хөгцний үнэргүй, зүсэж үзэхэд таташ нь жигд, нягтшил сайтай, хийн цэврүүгүй, шүүслэг ягаан, өөх нь цагаан өнгөтэй, исгэлэн, гашуун биш, аятайхан амттай байна.
Өндөг: Хальс нь хатуу, бүтэн, цэвэр, хэт жижиг биш (удаан хадгалах тусам чийгээ алдаж жижгэрдэг), өнгө, үнэр нь хэвийн байна.
Сүү: Ялимгүй шаравтар туяатай, цагаан өнгөтэй, аятайхан амт, үнэртэй байна. Зохих хэмжээний өтгөн байх бөгөөд усархаг, салслаг байж болохгүй.
Гурил: Исгэлэн, хөгцөрсөн үнэргүй, гашуун, эсвэл чихэрлэг амтгүй, шинэхэн буудайн аятайхан үнэртэй байна. Гурилын зэрэг, нэр төрлөөс хамаарч цагаан шаргалаас сааралдуу боровтор өнгөтэй байж болно. Сайн чанарын гурил нь хуурай байх бөгөөд гартаа атгаад тавихад бөөгнөрөхгүй, амархан бутардаг байна.
Будаа: Харлаж цоохортоогүй, хөгцний үнэргүй, гашуун, хөгцөрсөн амтгүй, хортон шавьж, мэрэгч, тэдгээрийн өт, авгалдай, ялгадсаар бохирлогдоогүй байна.
Жимс, хүнсний ногоо: Цэвэр, бүрэн бүтэн, хэлбэрээ алдаагүй, хортон шавьж, мэрэгч, ургамлын өвчний улмаас гэмтэж муудаагүй, ялзраагүй, хөгцгүй, гаднын аливаа үнэргүй, хөлдөөгүй, хатаагүй байна.
Эрүүл аргаар эрүүл хоол, хүнс бэлтгэх
Эрүүл аргаар хоол, хүнс бэлтгэх
Эрүүл аргаар хоол, хүнс бэлтгэх нь эрүүл хүнсийг сонгон хэрэглэхээс ч илүү чухал юм. Хоол, хүнсийг эрүүл аргаар бэлтгэж хэрэглэх нь таны эрүүл мэндэд шийдвэрлэх үүрэгтэй.
Хоол, хүнсийг боловсруулж бэлтгэх зарим арга нь өөх тос, холестерины хэрэглээг хязгаарлах, илчлэгийг хянахад илүү үр дүнтэй. Үүний зэрэгцээ хүнсний бүтээгдхүүний тэжээллэг чанар буюу аминдэм, эрдсийн агууламжийг алдагдуулахгүйгээр бэлтгэж хэрэглэх нь хамгаас чухал байдаг.
Хоол, хүнс бэлтгэх “Эрүүл арга”
- Уураар жигнэх
- Халуунаар жигнэх
- Усанд чанах
- Бичил долгионы зууханд болгох
- Poach – тахиа, загасыг буцалж байгаа усанд дүрж болгох
- Braise or stew – бага хэмжээтэй усанд жигнэж болгох
- Roast – Мал, амьтан, тахиа, шувууны махыг төмөр торонд хийж, 350 хэмийн халуун зууханд шарна.
Мах нь дулаан боловсруулалтын явцад өөрөөс нь ялгарах тосонд дүрэгдэхгүйгээр төмөр торонд хийгдсэн байна. Махыг улаан лооль, нимбэгийн шүүс, дарс зэрэг тосгүй шингэнээр норгож болгоно.