Жимс яагаад идэх ёстой вэ
Киви жимсийг байгалийн амин дэмийн цуглуулга, эмийн сан гэж нэрлэдэг. Эмч нар бие сулрах, євдєх vед энэ жимсийг идэхийг юуны ємнє зєвлєдєг. Учир нь нэг ширхэг кивид хvний єдрийн хэрэгцээг хангах С витамин байдаг бєгєєд бодисын солилцоонд зайлшгvй кали гадил жимснээс дутахгvй агуулагддаг. Цаашилбал, Е аминдэм, магни амин хvчил болон хvнийг залуу байлгаж, хєгшрєлт удаашруулдаг антиоксидант энэ жимсэнд их бий. Дангаар идэхээс гадна салат, тараг мєхєєлдєстэй хольж болох бєгєєд хоолны хачирт нэмж хийвэл амт оруулна. Түүнээс гадна бананд агуулагдах амин дэм нь ядаргаа тайлдаг бөгөөд бүтээлч чанар, санаачлага, цог золбоог нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Гурван сарын турш банан идсэн 70 эмэгтэй ажилдаа идэвхитэй болж, ухаалаг, сэтгэлийн дарамтгүй болсон аж. Харин эдгээр бүсгүйчүүдийн 13-н өөртөө болон гэр бүлийнхэндээ илүү анхаарлаа хандуулдаг болжээ. Нимбэг бол турах хамгийн шилдэг хэрэгсэл гэж олон судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтэд үзэж байна. Учир нь жижигхэн, исгэлэн жимс хоол боловсруулах үйл явцад эерэг нөлөө үзүүлдэг аж. “Нимбэгний шүүс голлосон хоолны дэглэм” хэмээх номд чухам нимбэг л илүүдэл жингээсээ хагацахыг хүсэгчдэд тусалж чадна гэж бичжээ. Номын зохиогч Тереза Чонг илүүдэл жингийн ялгаа нь хоол боловсруулах үйл явц алдагдсанаас болдог, гагцхүү уламжлалт хоолны дэглэм энэ асуудлыг улам хүндрүүлдэг гэж тайлбарласан байна. Хүнсэндээ нимбэг хэрэглэх нь хүнсний бодисын шингэх үйл явцыг хэвийн болгоход нөлөөлдөг. Биеийн тамирын дасгал болон зөв хооллолтыг хослуулах нь илүүдэл жингээсээ хагацахад тусална гэж судалгааг хийгчид баталжээ. Т.Чонгийн хэлснээр хоол боловсруулах систем муу ажиллах нь өөхийг хайлуулахад шаардлагатай тэжээллэг бодисыг бие организм бүрэн хэмжээгээр хүлээн авах боломжгүй болгодог. Түүнээс гадна хорт бодис биед хуримтлагдаж, улмаар хүнийг ядраах, сэтгэлээр унах мэдрэлийн шалтгаан болж байдаг аж. Ads by InfoYүнээс шалтгаалж илүүдэл жингээсээ хасах ямар ч боломжгүй болно. Эцэст нь хүний бие организм тэжээллэг бодисыг хэрэгтэй хэмжээгээр өөртөө шингээж чадахгүй бол хүн ямагт хий хоосон өлсөх мэдрэмжийг төрүүлж, улмаар хоолны зөв дэглэм барьж чадахгүйд хүргэдэг.Хөргөсөн шинэ шийгуа виагра шиг үйлчилгээ үзүүлдэг гэсэн байна. Мэдээж нэг жаахан шийгуа идчээд шөнөжингээ цохино гэсэн үг бас биш юм байна. Тэгэхийн тулд овоо ихийг идэх хэрэгтэй гэнэ.Шийгуад байдаг citrulline хэмээх бодис виагра шиг үйлчилгээ үзүүлдэг болохийг тогтоосон байна. Bhimu Patil гэх эрдэмтэн шийгауан дахь энэхүү бодис нь виагра шиг цусны эргэлтийг сайжруулдаг үйлчилгээтэй юм гэжээ.