Худлаа ярьж байгааг нь хэрхэн мэдэх вэ
Эмэгтэй танд бусадтай юм ярьж байх үед харилцагч тань танд худлаа хэлээд байх шиг мэдрэмж төрж байсан уу? Өөрийг тань хуураад ч байх шиг санагдах үе гардаг бол дараах шинжүүдийг уншаад үзээрэй. Доорх шинж тэмдгүүдийг мэдсэнээр та үнэхээр харилцаж буй хүнийг худлаа ярьсан үгүйг нь мэдэх боломжтой юм.
Ярьж байгаа үг, нүүрний хувирал хоёр нь нийцэхгүй байх.
Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхдээ бүтэн нүүрээрээ биш, зөвхөн нэг хэсгийг нь л хөдөлгөх. Жишээ нь, зөвхөн уруулаа хөдөлгөн “инээмсэглэх”.
Худлаа ярьж байгаа хүн аль болох бага зай эзлэх гэж тэмүүлдэг, хоёр гараа биедээ наан, нэг хөлөө нөгөөдөө хүргэн зогсоно.
Харцаа буруулна.
Хамар чих зэрэгтээ гараараа байн байн хүрнэ.
Зүрхэн тус газраа алгаараа дарна.
Ярианы явцад дайрах бус “хамгаалах тактик” барина.
Бие , эсвэл толгойгоо таны эсрэг зүг рүү эргүүлэхийг эрмэлзэнэ.
Өөрийгөө танаас ямар нэгэн объектоор тусгаарлаж нэгэн халхавчинд орохыг өөрийн эрхгүй хүснэ.
Таны асуултад тодорхой хариулахгүй янз бүрээр ойлгож болохоор бөөрөнхий хариу өгнө.
Худлаа ярьж байгаа хүн зарим биеийн төлөөний үгийг орхигдуулан нэг өнгөөр ярих нь элбэг.
Зөөлөн тайвнаар ярьж байгаа мөртөө дүрмийн алдаатай, буруу зөрүү ярина.
Худлаа ярьж байна даа гэж санагдвал ярианы сэдвийг өөрчлөөд үз.
Хэрэв цаад хүн чинь үнэхээрийн танд худлаа ярьж байгаа бол ярианы сэдвийг дуртайяа өөрчилж тайвширсан байдалтай болоод ирнэ. Худал ярьж байгаа хүн сэдвийг өөрчлөх зорилгоор ёжлол, хошигнолыг хэрэглээд эхэлнэ.