Хүүхэд хөхүүлэх нь жин хасахад нэмэр болдог уу?

2014 оны 10 сарын 02

Жирэмсэн байх үед таны биед аяндаа хангалттай хэмжээний өөхөн эд хуримтлагддаг. Иймээс таны биед төрсний дараа хүрэлцээтэй өөх агуулагдаж байхын зэрэгцээ энэ нь хөхөөр хооллолтыг дэмжиж өгдөг. Таныг хүүхэдтэй болсны дараагаар юу идэж байгаа болон зохицуулалт ямар байгаа зэргээс биеийн жингийн бууралт тодорхой хэмжээгээр хамаарах боловч хүүхдээ хөхөөр хооллох нь биеийн жин буурахад ихээхэн түлхэц болдог. Мөн хүүхэд хөхүүлж байгаа цаг тутамд хөхний сүүг бий болгохын тулд бие махбоди ихээхэн хэмжээний илчлэгийг байгалийн жамаар нь шатааж байдаг.

Төрсний дараа хөхөндөө сүү сайн оруулах гэж нүүрс усыг замбараагүй ихээр хэрэглэх нь манай улсад элбэг ажиглагддаг бөгөөд үүний үр дүнд харин ч биеийн жин эмгэгээр нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ нь уламжлагдаж ирсэн буруу ойлголттой холбоотой.

Төрсний дараа хатуу хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн эрчимтэй хийх, эсвэл хоол сойх зэрэг нь биеийн жинг богино хугацаанд бууруулдаг боловч хөхний сүүгээр ихээхэн хэмжээний хорт бодис, хаягдал бүтээгдэхүүн ялгарахад хүргэж болзошгүй байдаг. Хөхний сүү хүүхдэд хамгийн тохиромжтой, эрүүл тэжээл тул хөхүүл үедээ дээрх аргуудаас сонгон хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Харин хоол хүнсээ тохируулан хэрэглэх, биеийн жингээ аажим бууруулах, хангалттай хэмжээний шингэн зүйл уухад анхаарлаа хандуулаарай. Энэ нь биеийн жинг амархан бөгөөд аюулгүй бууруулах хамгийн сайн арга байх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9641
0 эможи
keyboard_arrow_up