ТАНД ЗӨВЛӨХӨД: Хүнсний содийг ашиглан гоо сайхан болцгооё, бүсгүйчүүд ээ!
Хүнсний сод нь гал тогооны нэгэн гол хэрэглэгдэхүүн боловч гоо сайхны хувьд ч гол үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү үнэтэй биш, гал тогоонд бэлэн байдаг бүтээгдэхүүнээр гоо сайхан болон үсэндээ гайхалтай өөрчлөлт хийх боломжтой юм шүү бүсгүйчүүдээ.
1. Биеийн эвгүй үнэр дарах
Хүнсний содыг бага зэрэг устай хольж зуураад сугандаа түрхвэл хөлрөх нь бага байдаг ба эвгүй үнэрийг дардаг.
2. Шүд цайруулах
1 хоолны халбага хүнсний содыг 5 дусал перкес болон хэдхэн дусал устай холино. Шүдэндээ түрхээд шүдний сойзоор 5 минут үрж цэвэрлэнэ. Дараа нь энгийн угаадаг шигээ оогоор угаагаад усаар зайлна. Шүдээ цагаан болгохын тулд долоо хэнэгт нэг удаа ингэж угааж байх хэрэгтэй.
3. Гуужуулагч
Хүнсний содыг бага зэрэг устай хольж алгандаа зуураад нүүрэндээ массаж хийж, үхжсэн арьсыг гуужуулна. Байгалийн гаралтай, ямар ч химийн бодис ороогүй учир арьс чинь гайхалтай болох болно.
4. Хар батга
1 цайны халбага хүнсний содыг нэг аяга усанд хийж буцалгаад ууранд нь нүүрээ утна. Ингэснээр хар батга амархан арилна.
5. Эмчилгээний ванн
Хүнсний содыг ижил хэмжээний далайн давстай холиод дуртай үнэртэй тосыг хийгээд ванны усандаа уусгаж орвол бие амарч, сайхан үнэртэй болно.