Хүйтний улиралд үсээ арчлах арга Жиргэх 2014 оны 10 сарын 01 Цаг агаар өөрчлөгдөх нь үсэнд ч мөн нөлөөлнө. Тиймээс үсний өнгө болон арчилгаагаа хэрхэн өөрчлөх зөвлөмжийг хүргэж байна. Ингэснээр таны үс намрын турш сайхан харагдаж чадна. 1. Чийгшлийг нэмэгдүүл Хүйтний улиралд арьс хуурай, загатнасан болдог гэдгийг мэдэх байх. Үс ч мөн адил. Тиймээс энэ улиралд үсэндээ илүү их маск тавьж, хэрэглэдэг шампунь, ангижруулагчаа солих хэрэгтэй. Jojoba oil, buriti зэрэг илүү чийгшүүлэх найрлага орсон бүтээгдэхүүн сонгоорой. 2. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэ Хүйтний улиралд үсээ хуурайшихаас сэргийлэхийн тулд байгалийн гаралтай зүйлийн найрлагатай бүтээгдэхүүн сонгоорой. Мөн үсэндээ байгалийн жимс, өндөг, зөгийн бал зэргээр маск тавиарай. 3. Бараан өнгө сонго Цайвар, тод өнгийн үсээр гоёдог зун цаг дуусч, хүйтний улирал эхэлж байна. Байгалийн өнгө төрхтэй зохицон үснийхээ өнгийг бага зэрэг бараан болгоход зүгээр. 4. Өтгөн, хөвсгөр үс Зуны улиралд үс чинь хөвсгөр байсан бол цаг агаар хүйтрэхэд үс налчийдаг. Тиймээс үсээ хөвсгөр, хэлбэртэй байлгах тал дээр анхаараарай. Volume Spray хэрэглэж болно. Мэдээнд өгөх таны үнэлгээ? 9573 0 эможи Previous articleInspiring quotes from the women who make us Next articleAbout men’s fashion essentials: accessories- on point fresh