Тахианы махаар хийж болох амтат хоолнууд
Тахианы махаар хийж болох төрөл бүрийн хоолнуудыг дагаад хийгээрэй.
Chicken Parmesan:
Зарцуулах хугацаа: 20 минут
Орц:
Тахиан цээж мах: 280гр / Алганы хэмжээгээр тасалсан 1ш цээж/
Бүхэлээр нь хальсалсан томат 1ш буюу / whole tomat/
Мозерелла, бяслаг 100гр
Давс, Перц, Элсэн чихэр, Орегано Сухар, Гурил, Лезон Сүү 100гр, Өндөг 1ш, Наранцэцгийн тос /Шархад хэрэглэгдэнэ/
Хийх аргачлал: Эхлээд лезоны найрлагыг заая: Аяганд 100гр сүү, дээрээс нь 1 ширхэг түүхий өндгийг хийгээд, 4 чимх давс, 2 чимх перц хийгээд сайтар хутгана.Ингээд лезон бэлэн болно. Гарын алга шиг хэмжээтэй тахиан цээж махаа хөндлөн дундуур нь зүсч дэлгээд зузаан хэсэг нимгэн хэсгүүдтэй ойролцоо хэмжээний дайтай давтаж нимгэлээрэй. Ингэснээрээ махыг шархад жигд болох ёстой. 2 гарын алгыг нийлүүлсэний хэмжээтэй болсон тахиан цээж махаа одоо гуриландаа өнхрүүлж бүрээд, лезондоо дүрж сухаранд өнхрүүлж сайтар бүрнэ. Үүний дараа хайруулын тавганд наранцэцгийн тосоор хуушуур шарах гэж байгаа мэт хэмжээгээр тосоо хийгээд гал дээр халаагаад бүрсэн тахиагаа шарна.Шарах явцдаа 1-2 чимх давс цацаад өгөөрэй, илүү амттай болно. Тахиа маань шарагдаад болоод ирэхээрээ биетэй болдог ба хазахаар шаржигнасан дуутай байна. Ингээд таны тахиа бэлэн боллоо.
Одоо бүхлээр нь савалсан томатоо задлаад миксэрдэж шингэлэх ба зуухаа 200’c хэмд халаана. Шарсан тахиан дээрээ шингэлсэн томатаа зузаавтар түрхээд дээр нь 2 чимх элсэн чихэр, 2 чимх давс, 2 чимх орегано цацаж өгөөд дээр нь мозерелла бяслагаа тёркдож үрээд тавина. Зуухруугаа оруулаад бяслагаа хайлаад дээрээс нь шаргал хайрс тогттол байлгана. Ингээд болсон тахиа маань бэлэн боллоо.
Шаржигнуур тахиа
Зарцуулах хугацаа: 20 минут
Орц: Тахиан цээж мах 250гр
Гурил 200гр
Лезон Сухар, Наранцэцгийн тос /шархад хэрэглэгдэнэ/ Давс, Перц, Өндөг 1ш, Сүү 100гр
Хийх аргачлал: Эхлээд лезоны найрлагыг заая: Аяганд 100гр сүү, 1 ширхэг түүхий өндгийг дээрээс нь хийгээд 4 чимх давс 2 чимх перц хийгээд сайтар хутгана лезон маань боллоо. Одоо тахиан махаа ядам хуруу шиг зузаавтар урт хэрчинэ, эвгүй жишээ авсан бол уучлаарай. Ингэж хэрчсэн махаа гуриландаа өнхрүүлж бүрээд лезондоо дүрж сухаранд өнхрүүлж сайтар бүрнэ.
Одоо та хайруулын тавганд наранцэцгийн тосоор хуушуур шарах гэж байгаа мэт хэмжээгээр тосоо хийгээд гал дээр халаагаад бүрсэн тахиагаа шарна, шарах явцдаа 1-2 чимх давс цацаад өгөөрэй илүү амттай болно. Тахиа маань шарагдаад болоод ирхээрээ биетэй болоод ирдэг ба хазахаар шаржигнасан дуутай байна. Ингээд таны амтат шаржигнасан тахиа бэлэн боллоо.
Энэ тахиаг Thai sweet chili соусанд дүрж идэх нь илүү тохиромжтой ба харин бага насны хүүхдэд ketchup тохиромжтой.