Бясалгал хийхийн ач тус

2014 оны 10 сарын 01

Бясалгал vйлдэхийн гол зорилго нь сэтгэлийг номхтгож буян номын мөрд одуулахуй болой. Тиймээс бясалгал бол сэтгэлийг буянд дадуулахуй vйл бөгөөд суртахуун юм.  Тодорхой нэг шалтгаан бол сэтгэл санаа тайван бус байх нь биднийг олон төвөгтэй байдалд оруулдаг; бэрхшээлд хүргэж, амьдралд оролцох бидний сайн оролцоог бууруулдаг. Энэ байдал нь бидний эрүүл мэндэд бас муугаар нөлөөлж, гэр бүл, найз нөхдийн дотор асуудлууд үүсгэх, бидний харилцааг хурцдуулах, ажлын байранд ч хүндрэл бий болгодог. Энэ жишээн дээр бидний зорилго нь сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөлийн хувьд бидэнд байдаг зарим асуудал, сул талуудыг засах явдал байна. Ингээд энэ байдлыг бясалгалаар, зөв цэгцтэй аргаар засъя гэсэн үүргийг өөртөө авах шийдвэр гаргаж болно.
Бясалгах ур чадварт суралцаж эхлэхэд биднийг ямар сэтгэлийн төлөв байдал хөтөлдөг вэ? Бидэнд тохиолдоод байгаа сэтгэл санааны тайван бус байдлаасаа бид бүрэн залхаж, дургүйцсэн байж болно. Ингээд бид өөртөө “Хангалттай. Би одоо энэ нөхцөл байдлаас гаръя. Ингэхийн тулд ямар нэг зүйл хийх хэрэгтэй” гэж хэлдэг. Юуны түрүүнд өөрийн хайртай хүмүүсдээ туслах зорилготой байвал дээрх дургүйцлийн хажуугаар бидэнд асрах, өрөвдөж энэрэх сэтгэл төрдөг. Ийм сэтгэл хөдлөлүүдийн нөлөөгөөр бидэнд сайн тус болж чадах аргыг хайдаг.
Гэвч бясалгалын талаар бодит ойлголттой байх нь чухал. Бясалгал дангаараа бидний бүх асуудлуудыг шийдвэрлэх болно гэж бодох нь бодит байдалд нийцэхгүй. Бясалгал бол нэг арга. Хэрэв бид тодорхой үр дүнд хүрэхийг хүсэж байвал, зорилгодоо хүрэх эерэг хандлатай байвал аливаа үр дүнд зөвхөн ганц аргаар хүрэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг үр дүнд хүрэхэд олон нөхцөл шалтгаан бүрдсэн байх ёстой. Жишээ нь хэрэв цусны өндөр даралттай, даралт ихэсдэг бол бясалгал мэдээж тустай. Өдөр тутмын бясалгал сэтгэл хэт их зовох байдлыг багасгаж болно. Гэвч бясалгал дангаараа цусны даралтыг бууруулахгүй. Тодорхой хэмжээгээр тус болж болох боловч хоолны дэглэмээ өөрчлөх, дасгал хөдөлгөөн хийх, эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай байж болно. Цусны даралтыг бууруулахад олон хүчин зүйл хүссэн үр дүнд хүргэнэ.
Бясалгалд хэрэглэгддэг тэдгээр аргууд бас сөрөг сэтгэлийн төлөв байдалд зуршил болоход оролцсон байдаг. Жишээлбэл, би өөрт таарамжгүй хэн нэгнийг ямар муу хүн болох талаар бясалгаж болно. Тухайн хүнийг улмаар хорлох, гэмтээхийг хүссэн сэтгэлийг төрүүлэхэд бясалгалыг ашиглаж болно. Гэвч энэ нь бясалгалыг хэрэглэдэг нийтлэг хэрэглээ биш. Бясалгал нь бидэнд болон бусдад тустай сэтгэлийн төлөв байдлуудыг хөгжүүлэхэд хэрэглэгддэг арга юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9529
4 эможи
keyboard_arrow_up