Хүний хэлний өнгө эрүүл мэндийн толь юм

Эрүүл хүний хэлэн дээр нимгэн өнгөр үргэлж тогтдог. Энэ нь ч бас учиртай. Нимгэн өнгөр биед гадны халдвар орсон ч цааш тархаж амжаагүйг илэрхийлдэг бол өтгөрч, зузаарсан нь хүнд архаг өвчин туссаныг илтгэдэг байна. Хэлний өнгөрөөр ямар өвчин туссаныг мэдэх боломжтой аж. Жишээ нь: Хэлний өнгөр нягтаршсан бол хөнгөн хэлбэрийн вируст болон архаг өвчин туссан байж болзошгүй. Ханиад томуу, зарим үед энэ нь уушиг үрэвсэж эхэлснийг илтгэх юм.
Хэлний өнгөр ямар өнгөтэй байгааг анхаар.
-Шардуу өнгөтэй байвал хоол боловсруулах системд өөрчлөлт орсон байж болзошгүй.
-Хурц шар өнгөтэй байвал өвчин нэлээд хүнд шатандаа орсны шинж. Хэлний ийм өнгөр тав хоногийн турш арилахгүй боли элгээ шинжлүүлээрэй.
- Хөх өнгө цусан суулга, халдварт өвчин туссан байж болно. Үүний сацуу өнгөр хаана хамгийн их тогтсоныг анхаараарай. Хэлний угт байвал нарийн бүдүүн гэдэсний үрэвсэлтэйн шинж байх жишээтэй.
- Хүрэн өнгө хэлний хаяагаар хүрэн өнгөтэй өнгөр тогтсон бол хатгаа авсан байх магадлалтай.
- Бор өнгө ходоод гэдэсний замд асуудал үүссэнийг сануулна.
- Хэлний ар хэсгээр өнгөртвөл бөөр муудсаны шинж тэмдэг.
- Хэлний дунд ан цав гарч цагаан өнгөний өнгөр тогтвол ходоод 12 нугалаа гэдэс шархалсан байна. Иймд яаралтай эмчид үзүүлээрэй.









