Өглөөг хэрхэн угтана, өдөр тэгж л үргэлжилдэг

2014 оны 9 сарын 30

Өглөө бүрийн нарны туяаг аз жаргалтайгаар угтах нь өдөр тутмын амьдралын тань хэв маягт эерэгээр нөлөөлдөг. Сайхан амьдралын зөв эхлэл их энгийн зүйлээр тодорхойлогддог юм шүү. Байгалиас заяасан таван мэдрэмжээ ашиглан өглөөг сайхан угтах бяцхан зөвлөмжийг хүргэж байна.

СЭРЭХ МӨЧ ХАМГИЙН ЧУХАЛ
Чанга, цочирдом дуутай сэрүүлэг битгий сонго. Энэ нь хүний зүрхний хэмнэлийг хурдан болгож, тархинд шууд нөлөөлдөг. Тайван, намуухан дуутай сэрүүлэг сонго. Өглөөг цочиж биш тайван угтах нь чухал шүү.

АЖИЛДАА ГАРАХЫН ӨМНӨ
Гэрээсээ гарахын өмнө хэдхэн минут өөртөө зарцуул. Ойролцоогоор таван минут л хангалттай. Юу ч бодолгүйгээр тархиа амрааж өөрийнхөө суух дуртай тавлаг сандал дээр суунгаа амьсгалаа мэдэрч алтан нарны туяа цонхоор хэрхэн гайхалтай цацарч байгааг мэдэр. Амьдралын хором мөч бүр үнэтэй, ялангуяа хөөрхөн бүсгүй чиний хорвоо дээр байгаа цорын ганц хаа ч давтагдашгүй амьдрал тань хамгаас үнэтэй болохоор туулан өнгөрч буй хором мөч бүрээ мэдэрч байгаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9447
0 эможи
keyboard_arrow_up