Хоол идсэний дараа хийж болохгүй үйлдлүүд
1. Тамхиүү тат – Мэргэжилтнүүдийн туршилтаар Хоол идсэний дараа тамхи татах нь 10 янжуур татсантай дүйцэж байна гэжээ. Мөн хавдар тусах өндөр эрсдэлтэй юм.
2. Тэр даруйдаа жимс бүү ид – Хоол идсэн даруйдаа жимс идэх нь ходоод агаараар дүүрэх шалтгаан болдог байна. Тиймээс хоол идсэний дараа 1-2 цагийн дараа эсвэл хоол идэхээс 1 цагийн өмнө жимс идэхийг зөвлөж байна.
3. Цай бүү уу – Учир нь навчны цай нь хүчлийн өндөр агууламжтай байдаг. Хоол боловсролтыг удаашруулдаг байна.
4. Бүсээ бүү сулруул – Хоол идсэний дараа өмдний тэлээгээ сулруулах нь тун хялбар гэдэс мушгирч бөглөрөхөд хүргэдэг.
5. Усанд бүү ор – Хооллосны дараа усанд орох үед цусны урсгал гар хөл зэрэг захын, мөчдийн хэсэгт ихэсдэг ба үүний улмаас ходоодны цусан хангамж буурснаар ходоодонд хоол боловсролт удааширдаг байна.
6. Гэнэт бүү алх – Хүмүүс үргэлж хоол идсэний дараа алхах нь 99 хүртэл наслах нууц гэдэг ч үнэндээ энэ нь тийм ч зөв бус юм. Хоол идсэний дараа алхах нь хоол ШИНГЭХ явцыг алдагдуулдаг байна.
7. Тэр даруйдаа бүү унт – Хоол идсэн даруйдаа нойрсох нь ходоодны болон гэдсэнд халдвар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.