Жирэмслэлтээс хамгаалах, аргуудын тухай

2014 оны 9 сарын 29

Жирэмслэлтээс хамгаалах олон аргууд байдаг. Манай орны хувьд өргөнөөр хэрэглэж байгаа аргуудыг нэрлэе. Үүнд нэгдүгээрт, умайн хөндийд ерөндөг тавих. Гармонтой буюу гармонгүй гэсэн хоёр янзын ерөндөг байдаг. Хоёрдугаарт, ууж хэрэглэх эмүүд байна. Энэ нь маш олон янз байдаг. Өдөр болгон уудаг эм байхад, сардаа нэг л уудаг эм ч байна. Жирэмслэлтээс хамгаалах эм болгон давхар давхар үйлчилгээтэй байдаг. Жишээлбэл, “Ярина” гэдэг эм жирэмслэлтээс найдвартай хамгаалаад зогсохгүй, биеийн жинг бууруулж тогтворжуулах нөлөө үзүүлдэг. “Мирена” гэдэг ерөндөгийг цус багадалттай, сарын тэмдгийн алдагдалттай, их хэмжээгээр ирдэг эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой.  Мөн “бэлгэвч”. Жирэмслэлтээс хамгаалах хамгийн цэвэрхэн бөгөөд, биед ямар ч гаж нөлөөгүй арга бол “бэлгэвч” юм.

            72 цагийн дотор уудаг эмний тухайд?

72 цагийн дотор уудаг эм бол жирэмслэлтээс хамгаалах арга биш. Энэ эм нь золгүй тохиолдол буюу хүчиндүүлсэн үед, бэлгэвч цоорсон тохиолдолд, мөн тохиолдлын бэлгийн хавьталд орсон үед хэрэглэдэг. Энэ эм нь жирэмслэлтээс хамгаалах хожуу үеийн арга юм.  72 цагийн дотроо ууж чадвал  жирэмслэлтээс найдвартай хамгаална. Гэхдээ энэ эм бол хор уршигтай, үүнийг байнга хэрэглэж болохгүй. Өндгөвчний үйл ажиллагааг хямраадаг, сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулдаг. Дахин жирэмслэх процессыг удаашруулдаг гэх мэт хор нөлөөтэй. Мөн энэ  эм нь бэлгийн замын халдвараас хамгаалахгүй.  72 цагийн эмийг болж өгвөл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Бүүр онцгой тохиолдолд сардаа нэг л удаа хэрэглэнэ. Ер нь 72 цагийн эм бол жирэмслэлтээс хамгаалах арга биш юм шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9440
0 эможи
keyboard_arrow_up