Жирэмсэн үедээ зөв хооллоорой

2014 оны 9 сарын 27

Жирэмсний эхний гурван сарыг үр хөврөл бүрэлдэн эрхтэн тогтолцоо үүсэн бий болдог чухал эгзэгтэй үе гэдэг. Эмэгтэй хүнд өдөрт 2100 ккал илчлэг шаардлагатай бол жирэмсэн эмэгтэйд өдөрт дунджаар 2500 ккал илчлэг хэрэгтэй байдаг.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд сайн,  эрүүл мэндэд нь тустай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хүргэе.

Уураг: ургийн эд, эрхтэн бүрэлдэх,, булчингийн хөгжилд чухал үүрэгтэй. Уураг агуулсан хоол, хүнсний зүйлд үхэр, хонины мах, элэг, загас, сүү, цагаан идээ, аарц, ээзгий, өндөг, вандуй, самар зэрэг орно.

Нүүрс ус: жирэмсний үед шаардлагатай хүч, илчлэгийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнд талх, төмс, будаа, эрдэнэ шиш, үр тарианы бүтээгдэхдүүнүүд орно.

Өөх, тос: жирэмсэн үед эхийн бүх эрхтний үйл ажиллагаанд ачаалал эрс нэмэгддэг. Иймд алдагдсан илчлэгийг хангах зорилгоор амьтны гаралтай өөхийг бага, ургамлын гаралтай тосыг илүүтэй хэрэглэх нь зүйтэй. Үүнд: ургамлын тос, самар, бяслаг, ээдэм, аарц зэрэг орно.

Амин дэм, эрдэс бодисууд: биеийн ерөнхий эрсэргүүцлийг сайжруулж, бодисын солилцоо, эрхтэн тогтолцооны тогтвортой үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймээс шинэ жимс, сүү, загас, цагаан идээ, хүнсний ногоо хэрэглэх нь чухал.

Төмөр, фолийн хүчил: эхийн цусны бүтэц, төрөлжилтөнд голлох үүргийг гүйцэтгэж, төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ. Цус багадалттай эхчүүдэд жирэмсэн болон төрөх үед хүндрэл элбэг тохиолддог. Иймээс олон найрлагатай бичил тэжээлийн бэлдмэл, төмрийн бэлдмэл, фолийн хүчлийг эмчийн зааврын дагуу заавал хэрэглээрэй.

Иод: ургийн бие, тархи, мэдрэлийн эрхтэн тогтолцооны хөгжилд нөлөөлнө. Иод дутагдсан тохиолдолд хүүхэд оюуны хомсдолтой төрөх эрсдэлтэй. Та хоол хүнсэндээ иоджуулсан давс хэрэглэснээр иод дутлын эмгэгээс сэргийлнэ. Жирэмсний 28 долоо хоногтойгоос эхлэн хоолонд хэрэглэх сүү, сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэрвээ та нэг хүүхэд тээж байвал таны биеийн жин сард 1-3 кг-аас илүүгүй нэмэгдэх ёстой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9372
0 эможи
keyboard_arrow_up