Хайр сэтгэл аюулд орсныг хэрхэн мэдэх вэ?
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална.
Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүрэн хэмжээгээр…………… 5 оноо
Тодорхой хэмжээгээр………. 3 оноо
Заримдаа……………………...... 1 оноо
Хэзээ ч үгүй…………………… 0 оноо
Танд зарим нэг заалт дээр үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөд эвгүй санагдаж болох ч аливаа асуудлыг шийдэх арга замуудын нэг нь илэн далангүй байх явдал гэдгийг санаарай. Хэрэв та эдгээр дохио, сэрэмжлүүлгийг анзаарч, анхаарч байх юм хайраа аварч үлдэх боломж тэр хэрээр нэмэгдэж байдаг юм.
1. Та ханьдаа шүүмжлэлтэй (энэ тухай шууд хэлдэггүй байсан ч ялгаагүй) ханддаг.
2. Та ихэвчлэн ганцаараа байж, түүний оролцоогүйгээр ямар нэг зүйл хийх хүсэл төрдөг.
3. Та эсрэг хүйстнээ илүү ихээр сонирхох нь нэмэгдэнэ.
4. Та толгой өвдлөө, сэтгэл тавгүй байна гэх мэтээр шалтаглан ханьтайгаа дотно харилцаанд орохоос зайлсхийнэ.
5. Та түүний гаргасан ямар нэг алдаа эндэгдлийг уучлахгүй байх, энэ тухай санах бүрдээ түүнд гомдож, хорссоор байгаагаа мэддэг.
6. Та хоёр хамтдаа ихэнх цагийг гэртээ өнгөрүүлдэг, яагаад гэвэл хамтдаа хаашаа ч юм явах хүсэлгүй байдаг.
7. Та хоёрын хайрын гэгээн дурсамж болсон анхны сайхан мөчүүдийг та уйтгарлан бодно. Магадгүй таны хувьд өмнөх учралууд чинь илүү сэтгэл хөдөлгөм байсан болохоор тэдгээрийг эргэн дурсаж байж болох юм.
8. Та ханьтайгаа бус зөвхөн найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа хамт ихэнх чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
9. Та ханьтайгаа сэтгэлээ хуваалцах сонирхолгүй байдаг, учир нь таны бодлоор түүнд энэ бүхэн огтхон ч сонин биш, эсвэл тэр зохих хэмжээгээр таны сэтгэлийг үнэлэх чадваргүй мэт санагддаг.
10. Та өөрийнхөө сэтгэлийг нимгэлж, тайвшрах зорилгоор архи болон бусад тайвшруулах хэрэгслүүдийг ашиглах, эсвэл хар тамхи татаж, хэтэрхий их хоол унд хэрэглэдэг.
11. Та хоёр хамтдаа романтик үдэшийг зохиодоггүй.
12. Хэрэв та хүүхэдтэй бол ихэнх цагийг түүнд зарцуулж, зөвхөн хүүхдийнхээ тухай л ярина. Гэр бүлээрээ цугларах үед та зөвхөн хүүхдүүддээ илүү их анхаарал хандуулна.
13. Ханиасаа илүү илэн далангуй харьцдаг дотно сайн найз танд байдаг. Олон талын харилцаан дээр тэр найз тантай ханиас чинь илүү дотно байж, таныг сайн ойлгодог хүн.
14. Хань чинь танд ямар нэг зүйл ярьж байхад та сонссон дүр үзүүлж байдаг.
15. Та гэртээ байх сонирхолгүй байдаг учраас ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлэхийг илүүд үздэг. Та ханьтайгаа гэртээ ховорхон байх гэж зориуд өөрийгөө ажлаар дарж байдаг.
16. Та жингээ хянахгүй байх, муухан хувцаслах, хувийн ариун цэврийг үл хэрэгсэх гэх мэт гадаад үзэмжиндээ тоймтой анхаарал хандуулахгүй байна.
17. Та гэр бүл, найз нөхөддөө ханийхаа талаар байнга шахуу гомдоллож байдаг.
18. Та түүнийг бусад хүмүүстэй харьцуулахдаа эсрэгээр дүгнэдэг. Бусад хүмүүс илүү сайхан, ухаалаг, сэтгэл татам гэх мэт.
19. Та ханьдаа сайхан зүйлийн талаар бараг ярьдаггүй.
20. Таны сексийн уран сэтгэмж, мөрөөдөл түүнтэй биш харин өөр хэн нэгэнтэй холбоотой байдаг.
Харин одоо оноогоо дүгнэж үзье.
0-30 оноо. Таны хайр “эрүүл” байна. Гэхдээ санаа амралгүйгээр ирээдүйд үүсч болох хүндрэлээс зайлсхийх үүднээс оноо авсан асуулга бүр дээр сайн ажиллаад үзээрэй.
30-50 оноо. Таны хайр сэтгэлд асуудал гарчээ. Та түүнийг анзаараагүй бололтой, гэхдээ хэзээ нэг цагт энэ илрэх л болно. Ханьтайгаа хамт түгшүүрийн дохио ихээхэн мэдрэгдсэн тэр асуулга дээр шүүн ярилцах хэрэгтэй. Хоёулаа асуудлаа шийдэх юм бол та хоёрыг бүр илүү ойртон дотносоход туслах болно.
50-70 оноо. Таны хайр сэтгэлд аюул нүүрлэжээ. Та хоёрын харьцаа нэг бол мухардалд орно, эсвэл салж байж дуусна. Хэрэв та хайраа аврахыг хүсч байгаа бол ханьдаа хандаж хоёуланд нь тусламж хэрэгтэй байгааг хэлээрэй. Гэр бүлийн талаар мэргэшсэн сайн сэтгэл зүйч олж зөвлөгөө авч, бүх асуудлаа хоёулаа шийдэх ёстой шүү. Хэрэв та хайраа аврах гэж байгаа л бол бие биендээ туслах хэрэгтэй.
70-100 оноо. Таны хайр сэтгэл жинхэнэ утгаараа хямралд орсон байна! Түүнийг аварч болох л байх, гэхдээ үүний тулд бүх бие сэтгэлээ зориулах ёстой. Та цаг хугацаа алдах хэрэггүй! Хэрэв та хайраа аврах гэж байгаа бол назгай, идэвхгүй байдлаа гээж үз. Бөхөж байгаа хайраа аврахын тулд танд яаралтай "хагалгаа" хийх хэрэгтэй гэдгийг ойлгоорой.