Ажлаа төлөвлөх оновчтой санаа
1-р АРГА
1-рт: Хамгийн чухал ойрын хугацаанд хийж дуусгах зүйлүүд
2-рт: Чухал боловч яаралтай биш ажил орно
3-рт: Чухал биш ч яаратай хийх ажил орно
4-рт: Ерөнхийдөө хийж дуусгах ёстой ажил орно /Хэзээ ч хийж болох гэхдээ л дуусгах ёстой ажил/
2-р АРГА
Чи толгойдоо орсон бүх санаа оноо бүх ажлаа доош нь цувуулаад зүгээр л бичээд бай. Бичээд дууссан бол бүгдийг нь харж байгаад хамгийн түрүүнд хийх ажлуудынхаа өмнө “А” гээд дараа нь хийх ажлаа “Б” гэж бичнэ. Гэх мэтчилэн урд нь ангилж үсгээр тэдэглэ. Харин үүнд хэдэн ч ” А” хэдэн ч “Б” орж болно.
Ингээд чиний яаралтай хийж дуусгах ажил дотор чинь олон “А” байгаа биз дээ тэгвэл дахиад үүнийхээ урд хамгийн түрүүнд хийж дуусгах ёстой ажилаа 1 гэж тавь. Дараагаар нь хийх зүйлээ 2 гэж тавь. Энэ мэтчилэн ингээд ангилаад байна шүү дээ.
Жишээ нь. 1 “А” Хийх ажил
1 “Б” Хийх ажил
2 “Б” Хийх ажил
2 “А” Хийх ажил
3 “Б” Хийх ажил
1 “В” Хийх ажил
3 “А” Хийх ажил
За ингээд хамгийн түрүүнд хийж дуусгах ажил, хэрэгжүүлэх ёстой санаа чинь <<1>> гээд гараад ирлээ. Ингээд үүнээсээ эхлэж дуусгаад дараа дараачийн ажил болон санаануудруугаа ороорой!
Мөн чи байнга үзэг цаастай явж бай хүний толгойд амжилттай санаа байнга харваж орж ирдэг. Тэгвэл энэ санаагаа гялс тэмдэглээд авах нь зөв. Хүн үүнийгээ тэмдэглэхгүй л бол марчихдаг нь юм шүү. Ингээд тэмдэглэсэн санаагаа ангилж хэрэгжүүлж эхлэнэ шүү дээ
Чи эдгээр төлөвлөгөөг гаргаснаар чамд ямар ашигтай вэ?
Хамгийн гол нь чи өөрийн бодсон хэрэгжүүлэх гэж байгаа ажлаа маш оновчтойгоор цэгцтэй дэс дараатай хэрэгжүүлж чадна. Мөн хүний толгойд тэмдэглэж ангилахгүй л бол олон олон хэрэгтэй хэрэгггүй санаанууд байдаг. Үүнийгээ чи цэгцэлснээр өөрийн санаа бодлоо ч бас цэгцэлж чадна. Туршаад заавал үзээрэй АМЖИЛТ...