Хэрхэн өглөө эрт босох вэ?

2016 оны 4 сарын 29
 Таньд дэлхийн хамгийн ухаалаг, хөгжилтэй сэрүүлгийг танилцуулж байна.
Өглөөний мэнд бүсгүйчүүдээ. Өглөө сэрүүлэгээ  сонсохгүй нам унтаад, даргадаа загнуулж өдрийг тааруухан эхэлсээр залхаж байна уу. Эмэгтэйчүүд бид чинь гадагшаа гарахаасаа 2 цагийн өмнө босож бэлддэг хүмүүс шүү дээ. Гэтэл та нойрондоо дийлдээд сэрж чадахгүй хэцүү байна уу? Тэгвэл бид таньд зориулсан дэлхийн хамгийн ухаалаг сэрүүлгүүдийг цувралаар танилцуулж байна. Та өөртөө тохирсоныг олоод аваарай. Тэгвэл та хэзээ ч хоцрохгүй байх...
1. Banclock сэрүүлэг. Дуугүй болгохын тулд та  ямар нэгэн юм худалдан авах л хэрэгтэй болно. Мөнгөө хий. Өглөө бүр нойрмоглоод байвал та бас хуримтлалтай болно шүү.

2. Харанга буюу Hitting Sound Alarm Clock. Английн хуучин цайзад хүмүүсийг үдийн хоолонд нь дуудахад өнөө ч харанга дэлддэг. Таван зуун метрт сонсогддог энэ дуу таныг сэрээж л таараа. 

3. Гэрэлттдэг дэр буюу Glowing Pillow Alarm Clock. Нэг их чмээ шуугиан гаргаад байхгүй ч дэрэн доороос чинь хурц гэрэл тусаад эхэлбэл та унтаж чадах уу. Үнэхээр унтмаар байгаа бол нэг нүдээ аниад унтдаг юм уу, яадаг юм. 
 
4. Ухаан шаардах сэрүүлэг буюу Puzzle Alarm Clock 1. Дуугарсаар байгаа сэрүүлгийнхээ дээрх эвлүүлдэг тоглоомыг л эвд нь оруулахгүшй бол үгэлжлээд л дуугараад байна шүү дээ. Ёсоор нь эвлүүлэх гэсээр байтал нойр сэргэж л таараа. 
5. “Нойргүйтэл” хэмээх No Snooze Alarm Clock. Авсаархан энэ металл хийц минут хагасын хугацаанд хоёр талаар нь түргэн түргэн ээлжлүүлж тавихгүй бол хэнд ч захирагдахгүй дуугарсаар л байх болно. Унтраах гэсээр байтал нойр чинь сэргэх биз. 

 

6.“Хаяарай” хэмээх сэрүүлэг. Бөмбөг шиг авсаархан энэ сэрүүлгийг нойроо харамласан хүн холхон шиг хаясан ч гэсэн дуугарсаар л байх болно. 
 
7.Чичирхийлэгчтэй энэ сэрүүлэг дуугараад эхлэхэд та аль нэг товгор дээр нь байгаа унтраах товчийг нь олох гэсээр байтал нойр чинь сэргэнэ дээ, лавтай

 

8. Дугуйтай сэрүүлэг. Өрөөн дотуур чинь нааш цааш яваад дуугараад байгаа болохоох чимээгүй болгохын тулд та хүссэн ч хүсээгүй ч орноосоо босохоос аргагүй болно. 
9. Лазер гэрэлтэй сэрүүлэг. Ердөө лазер гэрэл байндаа тусахад л хонх дуугарна. 
10. Пуужин зөөгч сэрүүлэг Rocket Launcher Alarm Clock. Тав, дөрөв, гурав, хоёр, нэг....гээд л болоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9285
0 эможи
keyboard_arrow_up