Та эргэн тойрныхоо хүмүүст таалагдаж чаддаг уу?
1.Санаандгүй их мөнгөтэй боллоо. Тэр мөнгөнөөсөө найз нартаа зориулж бэлэг авч өгөхөд бэлэн байж чадах уу?
2.Найз чинь танд гэр бүлийнхээ таагүй асуудлын талаар ярина. Танд энэ яриа сонирхолгүй байгаагаа илэрхийлэх үү?
3.Та үргэлж бусдын хүссэнийг дуртайяа биелүүлдэг үү?
4.Бусдын сэтгэл зүйг өндөр байлгах үүднээс байнга таатай зүйлийн талаар ярьдаг уу?
5.Танд хорон наргиа таалагддаг уу?
6.Та өөрийгөө хонзорхог хүн гэж боддог уу?
7.Ямар ч сонирхолгүй зүйлийн талаар сонсдог уу?
8.Бодит байдал дээр өөрийн авьяас билэгэээ хэрэглэж чаддаг уу?
9.Хэрэв та хожигдож эхэлбэл тоглоомноос шууд татгалздаг уу?
10.Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байлаа ч гэсэн шүүмжлэгчийн үгийг анхааралтай сонсдог уу?
11.Найз чинь тантай хөзөр тоглоод хожигдоод байвал ганц удаа ч гэсэн урмыг нь бодоод хожигдож өгөх үү?
12.Бусдыг хөгжилтэй байлгахын тулд хэний ч санаанд оромгүй ичмээр зүйлийг хийж чаддаг уу?
1, 3, 4, 7, 11 асуултанд “тийм” бол 1 оноо, 2, 5, 6, 8, 9, 10, 12 асуултад “үгүй” бол мөн 1 оноо.
8-аас илүү оноо: Та их найрсаг, бусдад таалагдаж чаддаг хүн юм байна. Ямар ч хүнтэй харьцаж чаддаг. Гэхдээ бусдад шууд таалагдах гэж битгий их хичээгээрэй. Учир нь та өөрийн онцлогоо үгүй хийж мэдэх юм шүү.
4-8 оноо: Тухайн нөхцөл байдлаас таны ааш зан шалтгаалдаг. Гэхдээ зарим нэг харьцахад хэцүү байгаа хүмүүсээс болгоомжтой байгаарай.
4-өөс бага: Тантай хүмүүс харьцахад үнэхээр төвөгтэй байдаг бололтой. Энэ байдал тань таныг хүндэлж явдаг хүмүүсийг цааш түлхчихдэг. Иймд өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болов уу.