ТАНД ЗӨВЛӨХӨД: Өргөст хэмхээ өөрсдөө дарсалцгаая
2014 оны 9 сарын 24
Намар цаг айлчлан ирж шинэ ургацын ногоо гарсан энэ үед бүсгүйчүүд та бүхэн өвөл хавартаа идэх ногоогоо дараад аваарай. Манай сайт өмнө нь хүрэн манжин дарах хялбар аргыг хүргэсэн бол энэ удаа өргөст хэмхийг хэрхэн дарах аргыг хүргэж байна.
- Өргөст хэмх давслахын тулд 7 см уртгүй, шинэ өргөст хэмхийг ялгаж авна.
- Гурван литр багтаамжтай шилэн саванд хлорамин буюу хлорын шохойн 0,3 хувийн бүлээн уусмал хийж 10-15 минут байлгасны дараа уусмалыг юүлэн авч, шилэн саваа эхлээд бүлээн, дараа нь буцламтгай халуун усаар хлорын үнэрийг арилтал нь сайтар угааж ариутгана.
- Ариутгасан савандаа 30-40 гр шинэ ногоон гоньдукроп 3-4 хумс саримс, хэдэн ширхэг үрлэн перц, үхрийн нүдний навч хийж дээр нь давсны уусмал нэг литр усанд 60 гр давс уусгаж бэлдэнэ нэмж үүндээ өргөст хэмхээ үелүүлэн хийж савыг нягт таглана. Савны тагийг усанд буцалгаж ариутгана.
- Ингээд тасалгааны температурт 3-4 хоног байлгасны дараа уусмалыг паалантай саванд юүлж таван минут буцалган дээгүүр нь хөвсөн хөөсийг хамж авна.
- Өргөст хэмхийг буцалгасан бүлээвтэр усаар угааж шилэн саванд нь буцаан хийж дээрээс нь уусмалаа хийж таглан зөөлөн сэгсэрнэ.
- Ингэж бэлтгэсэн өргөст хэмхийг савтай нь сэрүүн газар хадгална.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9209
0 эможи