Дэгжин харагдах энгийн 9 арга
Дүр төрхөө огцом өөрчилж, ажил болохгүйгээр дэгжин харагдахыг хүсч л байгаа биз дээ, бүсгүйчүүд ээ. Тэгвэл дараах есөн чимх зөвлөгөөг уншаад үз. Маш хялбархан, хөнгөхөн аргаар өөрийнхөө загварын мэдрэмжийг та бусдад тунхаглаж чадна.
1. Хэрвээ та нарийнхан сайхан хуруутай бол сүүлийн үед барууны одод ихээр зүүж гоёх болсон хурууны үен дээр зүүдэг бөгжнүүдийг танд санал болгож байна.
2.Биеийн өнгөтэй туфль
Сүүлийн хоёр гурван жил бүсгүйчүүдийн шүүгээнд хүч түрэн орж ирж байгаа биеийн өнгөтэй өндөр өсгийт хэзээд таны хамгийн зөв сонголт байж чадна.
3.Үсээ зоргоор нь орхи. Тиймээ, үсээ ердөө өөрийнхөөр нь орхиж үз. Ганган дэгжин гэдэг ойлголтыг бид тансаг, сонгодог хуваслалттай л холбож ойлгодог тал бий. Гэвч сүүлийн үед энэ ойлголт өөрчлөгдөж, натурал байдал хамгийн сайханд тооцогдох болоод байна.
4.Цэвэрхэн арьс. Үнэндээ эмэгтэй хүнийг хамгийн их чимдэг зүйл бол арьс. Гэхдээ нүүр будахдаа орчин үеийн хэв маягийг мэдэрч байх нь таныг бусдын өмнө сайхан, муухай харагдахад нөлөөлнө. Тэгвэл одоо харин цэвэрхэн цагаан арьсны "эрин" эхэллээ.
5.Тод хөмсөг. Ер нь, хүний дур төрх зөв харагдахад хөмсөг маш чухал. Бүсгүйчүүд өөрсдийн дүр төрх, царайны хэлбэртээ зохицуулаад хөмсгөө янз бүрийн хэлбэрээр засуулдаг. Гэхдээ хэрэв та нүүр будалтын хэв маягт гарч буй шинэ трендийг дагаж, дэгжин харагдахыг хүсвэл хөмсгөө жаахан тодруулчихад гэмгүй нь.
6.Бүхнийг сул тавь. Хааяа нэг өргөн мод, цамц өмсөх биед тун ч аятайхан байдгийг бүсгүйчүүд хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Тэгвэл бага зэрэг томдсон мэт хэлхгэр загвартай даашинз, пальто, мөн ажил хэрэгч загварын өргөн өмд бол яах аргагүй лэгжин харагдуулж чадах хувцаснууд юм.
7. Платформд баяртай гэж хэлье. Өлмийгөөрөө зузаан, өндөрлөгөөтэй туфль моодонд орж байсан цаг ард хоцорчээ. Одоо харин бүсгүйчүүд минь платформдоо баяртай гэж хэлээд илүү сонгодог загвар болох шовгоор үзүүртэй гадсан өсгийтэй туфлийг сонгоорой.
8.Одоо өөртөө итгэлтэй алх. Ер та ямар ч хувцас өмссөн бай, үсээ яаж ч янзалсан гэлээ эцсийн эцэст өөртөө итгэлтэй алхаж чадвал тэр таны хамгийн сайхан чимэг болно.
9.Өөрийгөө илэрхийлэх бяцхан акссесуараа ол. Сүүлийн жилүүдэд ээмэг, зүүл, бугуйвч мэтийн акссесуарын үүрэг загварын ертөнцөд үлэмж чухал үүрэгтэй болж ирсэн.