Хүрэн манжин дарах арга

2014 оны 9 сарын 23

Хүрэн манжинг эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд түүнд натри 86мг, кальци 37мг, магни 42мг, хүхэр 7мг, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг байна. Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед хүрэн манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй. Хүрэн манжинд агуулагдах бетанин нь холестериныг зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган, элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна. 

Тийм учраас  бүсгүйчүүд та бүхэн өвөлдөө идэх хүрэн манжингаа дарж аваарай. Хүрэн манжинг дарах хялбар аргыг та бүхэндээ хүргэж байна.

  • Хальс нь бүтэн, гүйцэт болцтой хүрэн манжинг дарж хадгалах нь тохиромжтой
  • Хүрэн манжинг сайтар цэвэрлэж угаасны дараа паалантай юм уу шилэн саванд хийж, дээр нь давсны гурван хувийннэг литр усанд 30 гр давс уусгана. уусмал нэмж даавуугаар савыг таглаж, дээрээс нь хүнд юмаар дарна.
  • Ингэж хадгалах явцад уусмал дээгүүр хөвж гарах хөөсийг үе үе хаман авч, савны тагийг байнга цэвэрлэж байвал зохино.
  • Ийм байдлаар тасалгааны температурт 15 хоног байлгаж сэрүүн газар хадгалана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9153
0 эможи
keyboard_arrow_up