ТАНД ЗӨВЛӨХӨД: Тараг хөгшрөлтөөс сэргийлнэ
2014 оны 9 сарын 23
Эрт дээр үеэс Монголчууд бидний хоол хүнсэндээ ашиглаж ирсэн тараг олон талын ач холбогдолтой билээ. Харин та бидний төдийлөн мэддэггүй нэгэн ид шид нь тараг хөгширөлтөөс сэргийлдэг ажээ. Хүний бүдүүн гэдсэн дэх ялзруулагч бактерийн ялгаруулсан хорт бодисууд нь бүдүүн гэдэсний ханаар цусанд шимэгдэн орж бие махбодыг аажмаар хордуулснаар хөгширөхөд хүргэдэг байна. Харин тарганд агуулагдах сүүн хүчлийн бичил биетэн нь ялзруулагч бактерийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй тэдгээрийн ялгаруулсан хорт бодисыг задалж саармагжуулснаар хөгширөлтөөс сэргийлдэг юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9152
0 эможи