Хажуу дах хүн чинь хурхираад байна уу?

2014 оны 9 сарын 23

Их хотын завгүй хэмнэлд амьдарч байгаа бидэнд нойр хамгийн чухал байдаг. Харин олон шалтгаанаас болоод тайван сайхан амарч чадахгүй байх нь бий. Эдгээр олон шалтгаанаас хамгийн хэцүү нь хажууд тань байгаа хүн хурхирах явдал. Хурхирах нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хамар битүүрсэн үед болон амьсгалын замын халдвар ханиад хүрсэн үед, дам болон шууд тамхидалтад өртдөг хүмүүс, илүүдэл жинтэй хүмүүс зэрэг олон хүчин зүйлсээс хамааран үүсдэг байна.

Хүн хурхирснаар тайван амарч чаддагүй ба ой тогтоолтонд муугаар нөлөөлж эхэлдэг байна. Харин хажууд унтаж байгаа хүн бол бүүр ч хэцүү. Хурхирдаг хүмүүсийн гэр бүлүүдийн 1/3 нь энэ шалтгаанаас болж тусдаа унтдаг болсон гэсэн судалгаа байдаг ажээ.

Тэгвэл хухиралтыг хэрхэн багасгах вэ?

Нэгдүгээрт: Хурхиралт үүсгэх гол шалтгаан болж байгаа зуршуулуудаасаа салах хэрэгтэй. Илүүдэл жингээ барьж, архи, тамхи хэрэглэхээ больж, ажил амралтаа сайн зохицуулаарай.

Хоёрдугаарт: Хамгийн гол нь саадгүй амьсгалах боломжтой нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Амьсгал авахад хамгийн тохиромжтой байгаа байрлалаар унтах нь хурхиралтыг багасгах хамгийн найвдвартай арга ажээ: Мэргэжилтнүүд хурхирдаг хүмүүст зориулан амьсгалын замыг чөлөөтэй байлгадаг дэр бүтээсэн энэ төрлийн дэрнүүд нь хурхиралтыг бүрэн зогсоодог хэмээн баталжээ. Тиймээс уншигч та бүхэн мэргэжилийн байгууллагуудад хандан энэхүү дэрийг авч амар амгалан сайхан нойрсох боломжоо бүрдүүлээрэй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9149
0 эможи
keyboard_arrow_up