Эхнэр нөхрийн харилцаагаа хэрхэн сонирхолтой байлгах вэ?
2014 оны 9 сарын 22
Хүүхэд, гэр, ажил, Хүүхэд, гэр, ажил, Хүүхэд, гэр, ажил, гэсээр та хоёр бие биеэндээ хэзээ хамгийн сүүлд цаг гаргасан бэ? Тэгвэл хамтдаа цагыг зугаатай өнгөрөөж болох 5 санааг хүргэж байна.
- Аальгүйтэх: Бүсгүй минь та залуу халуухан явснаа мартаад анх төрөхдөө л айлын эхнэр, ээж байсан гэж боддог болсон юм биш биз. Та анх ханьтайгаа учрахдаа ямар халуухан, дэгжин, саваагүй охин байснаа эргээд нэг санаарай. Уруулаа улаанаар будаж, секси харагдуулдаг унталгын хувцасаа өмсөөд халамжит хань руугаа ханд хаяж яагаад болохгүй гэж. Тэр лав дуртай байх нь мэдээж.
- Хамтдаа гадуур гар: Ямар нэгэн тэмдэглэлт өдөр биш байсан ч хүүхдээ хүүхэд асрагчид орхиод гадуур гарч байгаарай. Хайртай эхнэр тань хүүхдээ хараад гэртээ байдаг бол та түүнийг оройн болзоонд урих нь та эхнэрээ үргэлж гэрийн халаадтай харахгүй байх сайхан боломж шүү. Заавал оройн цагаар биш өдрийн хоол хамт идсэн ч болно шүү дээ.
- Гэртээ шөнө дундыг тэмдэглэж бай: Та хоёр үерхэж байхдаа элдэвийг ярилцан орцныхоо шатан дээр суугаад шөнө дунд болгодог байсан биз дээ. Харин одоо та хоёрт илүү боломж байна. Гэртээ тухтай, дарс шимэнгээ хамтдаа цагыг өнгөрөөж болох нь. Өдөр бүр л ядраад байна гэсэн шалтгаар хоолоо идчихээд телевиз үзэн хэвтэх биш ханьдаа цаг зарцуулж сурах хэрэгтэй. Эцсийн эцэст сэтгэл л байхад хийх зүйл бишгүй шүү дээ.
- Өөртөө цаг гаргах боломж бүрдүүл: Ханьдаа саунд орж амрах эрхийн бичиг ч юм уу, гоо сайханд орох эрхийн бичиг бэлэглээд үзэхэд илүүдэхгүй. Хамгийн гол нь эрүүл мэндээ анхаарах ч юмуу, амаралтын эрхийн бичиг байх хэрэгтэй.
- Хамтдаа тогло: Хүүхэд шиг хоорондоо тогло. Ер нь хамтдаа тоглох нь та хоёрыг ойр байлгана.
Ингээд хамтын амьдралаа илүү сонирхолтой, аз жаргалтай байлгах үүднээс хичээгээрэй хосуудаа. Та бүгдийн өөрийн чинь амьдрал учраас илүү аз жаргалын төлөө бие биенээ хайрлаж хүндлэх хэрэгтэй шүү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9089
0 эможи