Бөөрний үрэвсэл, түүнийг анагаах байгалийн арга
Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Хүний биеийн нийт жингийн 70-80% нь ус байдаг бөгөөд бөөр нь биед байх ус
болон давсны хэмжээг тогтвортой байлгаж, нийт шингэний хүчил шүлтийн хэмжээг тогтмол байлгах үүрэгтэй. Мөн цусан дахь хорт бодисыг шүүж биеэс зайлуулан бусад эд эрхтэнүүдийг хордохоос хамгаалдаг гол эрхтэн маань бөөр юм.
Бөөрний архаг үрэвсэл нь хүн амын дунд их тархсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй бүх насны хүмүүс өвчилнө. Ялангуяа 16-29 насны залуус илүү өртөмтгий байгаа бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдээс 3 дахин илүү өвчилдөг. Дэлхий нийтэд хор хөнөөлт өвчнүүдийн дотор бөөр шээсний замын өвчний нас баралтын тоо 830.000, жилд хөдөлмөрийн чадвар алдагдсдын тоо 1.8467.000 хүрдэг бөгөөд нас баралтын шалтгааны дотор 12 байрт ордог. Манай Монгол орны хувьд хамгийн өргөн тархалттай 5 өвчний 3-т энэхүү эмгэг багтаж байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчидийн дунд 1-т орж байна.
Бөөрний архаг өвчинтэй хүмүүс зүрх судас болон тархины судасны эмгэгээр хүндрэх нь элбэг байдаг. Мөн зүрхний цус хомсрох өвчинтэй болон артерийн даралт ихдэлттэй хүмүүсийн дунд бөөрний үйл ажиллагааны алдагдал илрэх ба аль аль нь зүрх судасны өвчлөл болон нас баралтыг нэмэгдүүлнэ. Бөөрний архаг үрэвсийн бас нэгэн хүндрэл нь бөөрний эд хатингаршиж, цусны даралт өндөр болох улмаар бөөрний архаг дутагдалд хүргэнэ. Сүүлийн үед бөөрний өвчлөл залуужиж ихсэх хандлагатай байна. Энэ дараах шалтгаантай.
Идээ ундаа
Бидний өдөр тутмын идэж ууж буй хоол хүнстэй шууд хамаатай юм. Үүнд: гашуун, эхүүн амттай шим тэжээл муутай хоол хүнс, давс ихтэй зүйлс, оройд шингэн их хэмжээтэй уух, хоол хүнсний эрүүл бус байдал.
Өдөр тутмын амьдралын буруу хэв маяг
Хүйтэн чийглэг газарт удаан байх, ялангуяа доороосоо даарч жиндэх, доргилт чичиргээ бүхий газар удаан ажиллах, хурьцал хэтрэх, доод хийг хаах буюу шээсээ удаан хугацаагаар барих, усны үйлийг хэтрүүлэх.
Мөн бөөрний өвчинөөр хэт туранхай болон хэт тарган хүмүүс өвчлөх эрсдэл маш өндөр байдаг. Эмийн гаж нөлөө, хорт зуршил гэх мэт бөөрийг гэмтээх олон шалтгаанууд байдаг. Цаг улиралын хувьд бөөрний өвчин нь өвөл, хаврын хүйтэн сэрүүн болон зуны хур чийгтэй үед сэдэрч өвчлөх нь элбэг байдаг.
Бөөрний үрэвсэл нь дараах шинж тэмдэгүүдээр илэрдэг
Ууц нуруугаар хөшиж өвдөх, бэлхүүс, олон уулзах, хөл, гар хүйт оргиж сэнгэнэх, нүүр царай сэлхэрэх ялангуяа өглөөгүүр зовхи сэлхэрэх, ойр ойрхон шээс хүрч бага хэмжээтэй гарах, шөнө олон шээх, нойр муудах, чих шуугих, амархан ядарч сульдах, үе үе зүрх дэлсэх, шилэн хүзүү хөших, нүд бүрэлзэх, артерийн даралт ихсэх зэрэг зовиур илэрнэ.
Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх
Таньд дээрх шинж тэмдэг гарвал юуны өмнө та дур мэдэн эмчийн зааваргүй эм хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хамгийн гол нь тэр үрэвсэл ямар нянгаар үүсгэгдсэн байна гэдгийг нарийн тодорхойлох нь чухал юм. Нэгэнт архагшсан үрэвслийн үед аль болох сэдрээхгүй байх, биеийн дархлааг сайжруулах, цаг улиралдаа тохируулан хоол хүнс болон ажил амралтаа зохицуулах хэрэгтэй.
Бөөрний үйл ажиллагааг дэмжих, бөөрөнд сайн идээ ундааны зүйлс
Халуун чанартай, шим тэжээл сайтай хоол ундыг тохируулан хэрэглэх.
Шар буурцаг, ногоон вандуй, ногоон шош зэрэг ургамлын гаралтай уургийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж амьтны гаралтай уураглаг хүнсийг багасгах хэрэгтэй.
Үүнд: Хар будаа, хар шош нь бөөрний хүйтнийг арилгаж, бөөрний тамирыг сайжруулна.
Гүнжидийн үр бөөрний тамир сайжруулж, үс цайж бууралтах үйл явцыг удаашруулж, үс уналтын эсрэг.
Таримал мухар цагаан нь бөөр давсагны үйл ажиллагааг дэмжин үрэвслийн эсрэг, даралт бууруулахын зэрэгцээ хоол боловсруулах замын өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Байцаа, лууван, шийгуа, өргөст хэмх, алим, нэрс, анис, зэрэг жимс хүнсний ногоонууд бөөрөнд тустай юм.
Бөөрний үрэвслийг үр тариагаар эмчлэх
Үр тариа, жимс, ургамлын гаралтай өндөр үр дүнтэй бөгөөд бөөрний үрэвсэлт өвчний эсрэг шалгарсан арга юм. Үр тарианы бэлдмэл нь бөөрний тамир тэнхээг сайжруулж, ус электролитийн тэнцвэрийг зохицуулан үрэвслийн процессийг дардаг.
Үр тариа нь эрдэс, амин дэм, эслэгийн агууламж өндөртэй тул бодисын солилцоог сайжруулдаг байна. Бөөрий үрэвслийг анагаах үр тарианы бэлдмэлиийг таримал мухар цагаан, хар үр тариа, хар будаа, хушга, нохойн хошуу, хар вандуй, чавга, тахиан толгойт лянхуан үр зэргээр бэлтгэдэг бөгөөд зуун хувь байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.
Судалгаагаар Бөөрний бүтээгдэхүүнийг 1-2 сар хэрэглүүлэхэд өвчнүүдийн хавагнах, шээс үнэртэй гарах, нуруу ууцаар чилж унжирч өвдөх зэрэг шинжүүд арилж байсан.