Буйдангаа хэрхэн сонгох вэ?
2014 оны 9 сарын 18
Буйдан бол гэрийн үндсэн тавилгуудын нэг бөгөөд гэрийн интерьер дизайнд чухал хэрэглэгдэхүүн болдог. Буйданг сонгохдоо дараах зүйлсийг анхаарч үзэх нь хэрэгтэй.
- Буйдангийн загварыг сонгохдоо өрөөнийхөө хэмжээнд тохируулах хэрэгтэй. Зай багатай өрөөнд бол авсаархан жижиг сандал нь тусдаа салдаг буйдан илүү тохиромжтой. Үргэлжилсэн урт буйдангууд өрөөний хамаг зай эзэлснээс болж бусад тавилгуудад орон зай үлдээхгүй байх муу талтай. Харин өрөөнд бага тавилга тавих гэж байгаа бол урт буйдан тавьж болно.
- Буйдангын бүрээсний өнгийг хана тааз, хөшиг гээд бүхий л бүрдэлүүдийнхээ өнгөтэй сайхан зохицихоор сонгох хэрэгтэй. Хэрвээ танай хана хоёр өнгөний хослол бол аль бага орсон өнгөтэй нь адил өнгөөр буйдангынхаа өнгийг сонгох гэх мэт байж болно.
- Буйдан дээрх дэрээ өнгө, загварын хувьд өвөрмөцөөр сонгож болно. Хөшигнийхөө өнгөтөй адилаар ч юм уу эсвэл өрөөн доторх хамгийн тод өнгөтэй аль нэг тавилгын өнгөтэй адил өнгийн дэр хийх нь тухайн өрөөг бүхэл хэсэг болгон харагдуулах ач холбогдолтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8952
0 эможи