Хайрын амралтыг хайртдаа өгцгөөе
Ямар ч хайртай хосууд хамтдаа удаан байхаар бие биенээсээ залхах ядвал гардаг. Эрэгтэй ч эмэгтэй ч тэр бүгд л ганцаараа баймаар, өөрийнхөөрөө баймаар санагдах үе тохиолдоно. Хосууд бие биенээсээ залхаад эхлэхээрээ сэтгэл нь хөдлөхөө больж, нөгөө хүнийх нь үйлдэл ядаргаатай санагдах, хүйтэн хөндий харьцаж эхэлдэг. Гэхдээ энэ бол та хоёрын хайр хөрсөн гэсэн үг огт биш ихэнхдээ цаг хугацааны л асуудал байдаг.
Эрчүүд эмэгтэйчүүдийн ертөнц шал өөр байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд араас нь зууралдаад байгаа тэр зүйлээс л зугтаадаг. Тийм болохоор бүсгүйчүүд тийм үед нь намайг төвөгшөөлөө хэмээн бодож доромжлуулж байгаа мэт мэдрэмж аван улам л уурлаж өөрийгөө зовоосоор байдаг. Хайртынхаа энэ үйлдэлд элдвийн олон шалтаг өөрөө зохион бодож түүнийгээ элдвийн зүйлээр хардан, муухай үг хэлэн гомдоодог. Энэ байдал нь үргэлжилсээр хэн хэнийх нь итгэл алдарч гал халуун хайр нь хөрсөөр байдаг. Ер нь бол энэ асуудал эхнэр нөхөр болсон хойно ч улам даамжирч тэднийг хайр сэтгэл биш амьдралынхаа өмнө хүлээсэн үүрэг нь л тэднийг холбогдог болчихсон нь анзаарагддаг.
Бүх л хүмүүс хайртай хүнтэйгээ аз жаргалтай, гал халуун урт удаан амьдрахыг хүсдэг ч амьдрал дээр төдийлөн сайн сайхан байж чаддаггүй. Харин урт удаан жаргалтай амьдарлынхаа төлөө хайртай хүндээ хайрын амралт өгөөд үзвэл та 2 харилцаанд эерэг өөрчлөлтийг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Хэрхэн амралт өгөх вэ
Хосгүй юм шиг байлгах. Чамтай танилцахаас өмнө ямар байсан яг тийм байдалд нь буцаад оруулах хэрэгтэй. Чи түүний амьдралаас алга болох хэрэгтэй. Тэр чамтай хамт байсан хугацаандаа хийж чадаагүй зүйлсээ ханатлаа хийж, өөрийнхөөрөө таваараа амьдрах боломж олгох хэрэгтэй. Харин та хоёр гэрлэсэн бол ханийхаа аялахыг хүсч байгаа газар, аль эсвэл зочилохыг хүсч байгаа найз нөхөд, аав ээж, нутаг ус руу нь явуулж эсвэл өөрөө явж болно.
Хугацаа өгөх
Энэ мэдээж хугацаатай байх хэрэгтэй. Хүний физлогийн хэрэгцээ гэдэг хугацаагүй зүйл биш ялангуяа эрчүүдийн хувьд бол хэцүү. Хэдий та хоёр тустай байгаа ч харилцааныхаа нандин зүйлийг алдаж хэрхэвч болохгүй. Тэгэхээр энэ хугацааг бодолцох хэрэгтэй.
Үр дүн
Хэрвээ найз залуу бүсгүй чинь чамд үнэхээр хайртай бол чамгүйгээр өнгөрөөсөн хугацаанд чамайг түүнд хэр үнэ цэнэтэй хүн болохыг эргэн сануулах болно. Магадгүй сүүлийн үед санааг нь зовоогоод байсан асуудлаа ганцаараа тайван шийдэж, эргээд чамд анхаарал, хайр халамжаа хандуулах болно.
Хүмүүсээс асуух асуулт
Хайртаасаа залхах үе гардаг уу
Хайртаасаа залхахаар ямар үйлдэл хийдэг вэ
Хамт байгаад хэдэн жил болсон бэ