Арьсанд хортой бүтээгдэхүүнүүд юу вэ?

2014 оны 9 сарын 18

1.Тамхи
Хэрэв бүсгүй та тамхи татдаг бол энэ зуршлаа даруй хаяхгүй бол өвчин эмгэгт баригдах төдийгүй зүс царайнд чинь маш таагүй нөлөөлнө. Тамхиа хаяхгүйгээр гоо сайхны брэнд бүтээгдэхүүнд найдлага тавих хэрэггүй.

 

2. Согтууруулах ундаа
Архи дарс хэтрүүлэн уух нь арьсыг усгүйжүүлж, цангаадаг. Энэ нь арьсны үрчлээ хуурайшилтанд хүргэдэг хамгийн гол шалтгаан.

3. Кофе
Арьсыг хуурайшуулдаг зүйлийн нэг бол кофейн. Кофеноос татгалзаж чадахгүй байгаа бол амттай кофеныхоо дараа аяга дүүрэн ус уу.

4. Халуун шүршүүр
Эмэгтэйчүүд хав халуун шүршүүрт орох дуртай. Ялангуяа хүйтний улиралд өглөөдөө халуун усанд орж дулаацахыг яардаг. Үнэн хэрэгтээ халуун ус арьсыг маш ихээр хуурайшуулдаг.

5. Батга
Ихэнх эмэгтэй батгаа шахсаныхаа дараа арьсаа цэвэрлэчихлээ гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ арьсандаа улам их бохир, нян бактер оруулчихдаг.

6. Будагтайгаа унтах
Хэдхэн минут зарцуулах энэ процесыг хийхээс бүү залхуураарай. Та тамхи татдаггүй, архи уудаггүй байлаа ч энгэсэгтэйгээ унтдаг бол амархан үрчлээтэнэ шүү.

7. Давсархаг зүйл
Та чипс, давстай самар, жигнэмэгэнд дуртай бол үүнийгээ болих хэрэгтэй. Учир нь давсархаг зүйл арьсыг хэт хуурайшуулдаг байна. Давс нь усыг ихээр шингээж өөртөө татдаг бодис.

8. Элсэн чихэр
Элсэн чихэр нь хүний арьсан дахь коллагенийг үгүй хийдэг. Арьсыг улбагар сул, нимгэн болгодог. Чихэрлэг зүйлийг жимсээр орлуул.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8938
0 эможи
keyboard_arrow_up