Ажлын байрны 5 бодит дүрэм
Ажил дээрээ амжилт олж, аз жаргалтай байхын тулд хувийн үүрэг хариуцлагаа ухамсарла.
Та аз жаргалгүй ажилчин шиг ажлынхаа өрөөнд орж, хоёр гараа толгойндоо салаавчлаад толгой эргэмээр олон ажлуудын дунд алиныг ч нь хийхээ мэдэхгүй цаг ширтэн сууж байна уу? Эсвэл та үнэхээр ажил хийхгүй байна уу? Тэгвэл хандлагаа 180 градус өөрчилж, өөрсдийгөө сэдэлжүүлэх цаг боллоо.
Иймэрхүү байдал үнэхээр сэтгэл гутармаар боловч саяхан сольсон ажил тань “од ажилтан” болоход чиглүүлэх ч юм бил үү. Тэгвэл өөртөө сэтгэл хангалуун байхын тулд хариуцлагатай байж, үүрэг хариуцлагаа гартаа авах хэрэгтэй. “Ажлын байранд үйлчилдэг бодит дүрмүүд” номын зохиогч Си Вэйкмэн ажлын байранд хэрхэн амжилт олох талаар бичжээ.
Ажлын байрны мэргэжилтнүүд ажлын байран дээр хэрхэн хувийн үнэ цэнээ нэмэгдүүлэх вэ, хэрхэн аз жаргалтай байх вэ гээд л маш олон зөвлөгөө өгдөг. Энэхүү зохиогч номондоо ажлын байранд ямар дүрэм мөрдөгддөг, ямар дүрэм үйлчилдэггүй, ажил дээрээ хэрхэн оршин тогтнож, хэрхэн аз жаргалтай байх вэ гэх мэт олон зүйлийн талаар зөвлөгөө өгчээ.
Ажил дээрээ сэтгэл хангалуун бус байх нь цөөн хүмүүсээр их ажил хийлгэх, 7 хоногийн 24 цагийн ажлын ачаалал болон бусад олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Хүмүүс аз жаргалтай биш байна гэж хэлдэг боловч өөрсдийнхөө эргэн тойронд байгаа юм бүхнийг шүүмжилж, буруутгадаг.
“Энэ байдал нь ажилдаа дургүй болоход нөлөөлдөг энгийн хүчин зүйл болоод байна.” хэмээн Вэйкмэн бичсэн байна. “Олон ажилчид өөрсдийгөө бусдад хүлээн зөвшөөрөгддөггүй, хангалттай урамшуулал авч чаддаггүй, давуу тал байдаггүй гэж боддог. Тэд хийж байгаа ажилд нь шат ахих боломж байдаггүй, тэдний хүссэнээр болдоггүй гэж надад ойлгуулахыг хүсдэг. Тэдний хийж байгаа ажил жирийн хүмүүс хийх боломжгүй болж байна” гэж тэд яридаг гэжээ.
Тэгвэл энэ байдал үргэлж ийм байх албагүй шүү дээ. Хяналтыг гартаа авч, сэтгэлгээгээ өөрчилснөөр сэтгэл хангалуун бус байдлыг өөрчилж болно. Өөрийгөө бүрэн хяналтандаа авч, яг юунд хүрэхийг хүсч байна түүндээ хүрэхийн төлөө өөрийгөө зориулж, ажлын туршлагаа сайжруулж, өөрийнхөө бодит боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй.
Энэ номонд уншигчийн өнөөгийн гүйцэтгэлийг ирээдүйн боломжинд хэрхэн ашиглаж болох тухай дүн шинжилгээ хийсэн 2 бүлэгтэй байдаг. Тэгвэл Вэйкмэний тодорхойлж байгаагаар сэтгэл хангалуун бус ажилчнаас аз жаргалтай, амжилттай, бүтээлч, багаар ажиллах чадвартай, үнэ цэнэтэй ажилчин болох ажлын байранд бодитоор мөрдөгдөж буй 5 үндсэн дүрэм байдаг гэнэ.
1. Азанд найдах хэрэггүй. Аз жаргалтай байхыг сонго.
Хүмүүсийн сэтгэл хангалуун бус байдал нь бодит үр дүн болон аз жаргалтай холбогддог зүйлс болох хувийн үүрэг хариуцлага болон түүнийгээ ухамсарлах байдал дутагдалтай байдгаас үүсдэг. Та үргэлж л өөрт тохиолдож байгаа юм бүрт гомдоллож, буруушаахын оронд таны одоогийн бодит нөхцөл байдалд, одоо тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэж, оршин тогтнож, амжилттай байхын тулд юу хийж чадах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй.
2. Өөрийнхөө түүхийг бүтээ.
“Та бодит нөхцөл байдалтай тулалдаж, өөрийнхөө түүхийг бүтээж чадна, бас та тухайн нөхцөл байдалд амжилтанд хүрч, тохиолдож байгаа зүйлсийг хүлээн зөвшөөрч чадна.”
3. Таны бодол санаа биш таны үйлдэл үнэ цэнийг бий болгодог.
“Хэрэв та аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, бодсон санаснаараа үйлдэл хийдэг бол та компаний зорилгыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх эгнээнд байх болно.”
4. Өөрчлөлт бол боломж.
“Та өөрчлөлттэй холбоотойгоор боломжийг урьдчилан харж, тэдгээрийг бодит болгож, хурдан бөгөөд аз жаргалтайгаар урагшлах хэрэгтэй. Үүнийг өсөлт буюу шинэчлэл гэж нэрлэдэг бөгөөд энэ нь таныг өөрийн үнэ цэнээ хэрхэн нэмэгдүүлсэн, зах зээлд хэрхэн тэргүүлэгч болсныг тань харуулна...”
5. Амжилтанд хүр.
“Таны бодит байдал бол таны яагаад амжилтанд хүрэхгүй байгаа шалтгаан биш. Энэ бол таны амжилт олох нөхцөл байдал гэсэн үг.”
Өөрийнхөө амьдрал болон ажилдаа эдгээр хувийн хариуцлагын алхмуудыг хэрэгжүүлснээр өөрийн үнэ цэнээ нэмэгдүүлсэн, ажилдаа дуртай, эрч хүчтэй маргаашийн шинэ ажилтан болж бэлтгэгдэхэд туслах болно.