Гэр бүлийн санхүүг хэн барих ёстой вэ?
2014 оны 9 сарын 16
Бид үнэндээ өөрсдийгөө хэдэн төгрөгийн орлоготой, хэдэн төгрөгийн зарлагатайг мэддэггүй. Олонх маань сарын цалингаараа л орлогоо тодорхойлдог. Орж ирсэн мөнгө бүрийг та бяцхан дэвтэрт хөтлөн тэмдэглэх юм бол өөрийнхөө бодсоноос илүүг олдог гэдгээ ухаарах болно. Мэдээж, зарлага таны таамагласнаас өндөр гарах болно, бэлтгэлтэй байгаарай.
Улс орны төсөв ярих болохоор манайхан дээр дооргүй л нэг их мэдлэгтэй хүмүүс болж телевиз, радиогийн мэдээг ам булаалдан ярьцгаадаг. Төсөв нь тэдэн тэрбумаар дутаж гэнэ, ийм газар тэдэн саяар барилга барих гэнэ гээд л...
Харин өөрсдийнхөө амьдралд, гэр бүлд бол юун төсөв, санхүү. Цалин буулаа, дэлгүүр орлоо, өр зээл, байр, нүүрснийхээ төлбөрийг төллөө. Ингээд л эцэст нь хэтэвч хоосон үлддэг нь монголчуудын нийтлэг төрх. Гэтэл гадаадын зарим улс оронд хадгаламжийн дэвтэр гэдэг үг цай, хоол гэдэгтэй ижил сонсогддог, айл өрх бүр нь өрхийн төсөв хөтөлж санхүүгийн зорилгоо жил сараар нь төлөвлөдөг байх жишээтэй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр алдагдагдсан боломжийн өртөг улам нэмэгддэг гэдэг. Иймд яг одооноос гэр бүлийнхээ санхүүг цэгцэлбэл яасан юм.
Гэр бүл гэдэг нэртэй компани л гэсэн үг
Тийм ээ, бид гэр бүл нэртэй компанийн удирдагчид. Бид яахаас шалтгаалж компани дампуурах эсэх нь хамаарна. Иймд компаниа зөв удирдах, үр ашигтай ажиллуулах, томоохон зориултуудаа хэрэгжүүлэхийн тулд бидэнд сахилга бат, үнэнч байдал, зориг, тэвчээр, ухаан юу юунаас илүү чухал. Ингэхээр гэр бүлийн бүх гишүүд санхүүгээ барих жолооч нар юм.
Орлого, зарлагаа тодорхойл
Бид үнэндээ өөрсдийгөө хэдэн төгрөгийн орлоготой, хэдэн төгрөгийн зарлагатайг мэддэггүй. Олонх маань сарын цалингаараа л орлогоо тодорхойлдог. Орж ирсэн мөнгө бүрийг та бяцхан дэвтэрт хөтлөн тэмдэглэх юм бол өөрийнхөө бодсоноос илүүг олдог гэдгээ ухаарах болно.
Мэдээж, зарлага таны таамагласнаас өндөр гарах болно, бэлтгэлтэй байгаарай. Хоолонд орох, хурим найранд уригдах, хүнд бэлэг өгөх, өр зээлээ төлөх гээд л өдөр тутмын амьдралд мөнгө урссаар л байдаг. Гол нь энэхүү урсгалын хэмжээг мэдэж авснаар бид юунд хүрэх боломжтой, бас юунд хамгийн их мөнгө үрж үргүй зардал гаргаж байна гэдгээ ухаарах болно.
Цалингаа жилээр нь тооцож яагаад болохгүй гэж!
Бодит орлогоо жилээр нь тооцоод үзвэл, та хэчнээн их мөнгөн урсгалыг хоосон цаас болгож буйгаа ойлгоно. Барууны орнуудад иргэдийн цалинг жилээр нь тооцож гаргадаг нь тухайн хүнийг санхүүгийн хувьд зорилготой, эрмэлзэлтэй болоход нөлөөлөх гол хүчин зүйл гэнэ.
Тэгвэл сарын 700 мянган төгрөгийн цалинтай Болор жилд найман сая 400 мянган төгрөг олдог байна. Эхнэр нь сардаа 500 мянган төгрөгийн цалинтай гэвэл жилд зургаан сая төгрөгийн орлоготой гэсэн үг. Тэгэхээр Болорынх жилдээ 14.4 сая төгрөгийн цалинтай гэдгийг тооцож үзэхээс нааш тэд өөрсдөө ч мэдэхгүй.
Наанадаж орон сууцны зээлд хамрагдах урьдчилгаагаа бүрдүүлэхэд тэдний жилийн орлого дүйж байгаа юм бол 3-4 жил хоёулаа тогтмол хадгаламжиндаа мөнгө үүцлээд байвал ядах юмгүй байрны зээлийнхээ барьцааг “босгох” нь. Ингэхдээ хамгийн энгийн арга бол зорилгоо тодорхойлж, түүнд хүрэх замаа сонгох.
Ухаантай бай, худалдан авалт бүр зарлага шүү
Нарийл гэсэн үг биш юм шүү. Эдийн засаг хэмээх ойлголт нь өөрөө өгөөж гэсэн утгатай дүйдэг. Тэгвэл өгөөжийг нь харсан худалдан авалт бол хэмнэлт. Түүнээс биш нэг найзаа дагаж дэлгүүр хэсэх зуураа сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр бүү гарга гэсэн үг юм.
“Яадаг л бол доо” эсвэл, “За яахав, нэг өдөр хэрэг болно биз” гэсэн эргэлзээтэй бодолд автан ирээдүйгүй худалдан авалт хийх нь хэмнэж ядаж буй төсвийг тань, хүссэн зорилгыг тань үгүйсгэх юм. Үнэхээр зайлшгүй хэрэгтэй гэснээс бусад барааг зүгээр л лангуун дээр нь үлдээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8811
0 эможи