Хайртай хүндээ тавьж болохгүй асуултууд
Хосууд олон зүйлийн талаар ярилцдаг. Гэвч илэн далангүй яриа заримдаа хэрүүлийн сэдэв болох нь ч бий. Буруу тавьсан ганц асуултаас болж хамгийн бат бэх харилцааг ч үгүйсгэж болох талтай. Тиймээс бүсгүй минь та доорх асуултуудыг хайртай залуугаасаа хэзээ ч битгий асуугаарай!
1. Энэ даашинз намайг бүдүүн харагдуулж байна уу?
Энэ нь хайртай залуудаа тавих хамгийн аймшигтай асуулт шүү. Санаж ав! Бүх эрчүүд өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Харин энэ асуулт таныг өөртөө итгэлгүй байгааг батлан харуулдаг. Иймээс энэ асуултаа ээж, эгчээсээ юм уу, найз эмэгтэйгээсээ л асуугаарай.
2. Чи юу бодоод байгаа юм бэ?
Энэ асуултанд “Юу ч бодоогүй!” гэдэг хариултыг өгөх нь түгээмэл. Үнэхээр хүмүүс заримдаа энэ ертөнцийн хамаг зүйлийг нэг мөчид хаман боддог. Энэ асуултыг олон дахин давтвал түүний дургүйцлийг төрүүлээд барахгүй, хайртай хүнийхээ бодол санааг хүртэл захирахыг хүсээд байна гэдэг ойлголтыг түүнд төрүүлдэг.
3. Хэрвээ миний аль нэг найзыг үнс гэвэл, чи хэнийг сонгох вэ?
Ийм асуулт нь ундууцлыг төрүүлдэг. Яагаад гэвэл, ямар ч нэр нэрлээгүй ч хариулт өгсөн тохиолдолд таныг баярлуулахгүй л байх. Мэдээж “10 сая доллар өгсөн ч чамаасаа өөр хэнийг ч үнсэхгүй” гэдэг хариултыг та авахыг хүсч байгаа л даа. Гэхдээ зарим нэг талаар эрчүүд худлаа ярихыг хүсдэггүй...
4. Чи бид хоёр хэдэн хүүхэдтэй болох вэ?
Та хамгийн хайртай хүнээ өрөөсөө холдуулахыг хүсээгүй л бол ийм асуулт дахин бүү тавиарай. Дөнгөж танилцаад удаагүй байгаа бол бүр ч хэрэггүй шүү.
5. Хэрвээ намайг үхчихвэл чи хэр зэрэг удаж байж шинэ эхнэр авах вэ?
Асуултыг түүнд биш өөртөө эхлээд тавиад үзээрэй. Эвгүй сонсогдож байгаа биз. Та түүнийг үхчихвэл (бурхан минь) хэдий удаан ганцаараа амьдарч чадах вэ? Таны мөрөөдлийн залуу “хайртын чинь оршуулга” болсон өдөр тааралдвал та яах вэ? Хайр сэтгэлийг урьдчилан таахын аргагүй. Тэр тусмаа эрчүүдэд ямар ч шалтгаангүйгээр өөрийгөө золиослогч болгох нь таалагддаггүй.
6. Хэрвээ би чамайг дан эрэгтэй найз нартайгаа наргиж байхад чинь очвол чи яах вэ?
Мэдээж, тэр уурлана. Харин та яг ийм үед түүнд хүлээцтэй хандаж “хатан хаан”-ы титмийг эзэмших хэрэгтэй. Эрчүүдэд өөрсдийн ярианы сэдэв, өөрсдийн ажил хэрэг гэж бий. Заримдаа бид түүнийг нь мэдэхгүй байсан нь дээр... Түүнээс гадна, хэрвээ тэр таныг эмэгтэй найз нартайгаа сууж байхад чинь ирвэл та яах байсан бэ, гэж төсөөлөөд нэг үзээрэй.
7. Чи дандаа л энэ хүүхэн рүү харах юм, таалагдаад байна уу?
Энэ асуулт нь дахиад л таныг өөртөө хэр итгэлтэй байдгийг харуулж байна. Тэр таньтай хамт байгаа болохоос, түүнтэй хамт байгаагүй шүү дээ. Тийм болохоор бага сага зүйлээр хардаж асуудал үүсгээд яахав.
8. Надаас өмнө чи хэдэн найз хүүхэнтэй байсан бэ?
Та энэ асуултанд заавал хариу авмаар байна уу? Тэгээд үр дүн нь юу өгөх вэ? Харин танд хэдэн залуу байсан бэ? Өнгөрснийг хэзээ ч өөрчилж болдоггүй. Хүн бүхэн өөрийн нууцаа хадгалах эрхтэй байдаг. Иймээс түүнийг аятайхан болоод аягүй бодол руу нь түлхээд хэрэггүй шүү. Дахин сануулахад: Одоо үетэйгээ зохицож амьдрах хэрэгтэй.
9. Чи хэнд нь илүү хайртай вэ: Надад уу, эсвэл ээждээ юу?
Эрчүүдийн 99% энэ асуултанд хүндэтгэж явдаг юмыг нь доромжлон дайрч байгаа хэрэг гэж үздэг. Үнэн хэрэг дээрээ тэд зүгээр л юу гэж хариулахаа мэддэггүй байна. Тантай болон хүүхэдтэйгээ харилцдаг харилцаа, эх хүү хоёрын харилцаа бол зарчмын хувьд тэс өөр зүйл. Тиймээс хэзээ ч түүнийг харьцуулж болохгүй. Та одоо зөв хариултыг мэддэг боллоо, хэзээ ч энэ утгагүй асуултыг бүү тавиарай.
10. Чи надад үнэхээр хайртай юу?
Энэ асуулт нь “ Би чиний хайранд итгэдэггүй” гэсэнтэй яг адилхан санаатай юм. Та мэдээж, ингэж хэлэхийг хүсээгүй биз дээ. Зарим эрчүүд өөрийнхөө сэтгэл, мэдрэмжийнхээ тухай ярихыг хүсдэггүй. Тэд үүнийг ханьдаа болон хайртай бүсгүйдээ зөвхөн өөрийнхөө байгаа байдал, хийж байгаа үйлдлээрээ харуулахыг хичээдэг. Энэ нь эмэгтэй танд хангалттай байх ёстой.