Батганы сорви минь баяртай
Батгатайгаа эвлэрч, зүгээр сууж яавч болохгүй. Нэг л мэдэхэд чи нүүрээрээ дүүрэн сорви, нүхтэй үлдчихвэл яана? Яг одооноос тэмц. Чи насан туршдаа энэ л арьстайгаа амьдарна. Бүр эвдрэхээс нь өмнө хамгаалж, арчиж, тордолж, эмчлэх хэрэгтэй. Ингэхдээ эдгээрийг хийгээрэй:
• Унтахынхаа өмнө угаа: Орой гэртээ орж ирэхдээ будгаа арилгахын тулд нүүрээ угаачихаад л, шөнө нь тэр чигтээ унтчихдаг уу? Гэрт байх хугацаанд чинь ч бас зурагт, компьютерийн туяа, тоосжилтууд арьсны чинь нүхийг бөглөж, бохирдуулдаг. Тиймээс унтахынхаа өмнө нүүрээ заавал тохирсон зөөлөн бүтээгдэхүүнээр угаагаарай. Шөнийн турш арьс чинь “идэвхтэй ажилласан” хэвээрээ байдаг учраас, өглөө босоод ч дахин угаагаарай.
• Угаахад гэвч учир бий: Хэрвээ чи холимог, эсвэл үрэвсэлтэй арьстай бол арчилгааны бүтээгдэхүүнээ болгоомжтой, бодлоготой сонгоорой. Хэтэрхий хүчтэй бүтээгдэхүүн нүүрийг чинь хуурайшуулдаг бол , хэт зөөлөн нь бохирдлыг сайн цэвэрлэж чаддаггүй учраас нэг дор батга шавж гарахад ихээхэн нөлөөлдөг. Тиймээс арьсыг тайвшруулж, чийгшүүлэхийн хажуугаар батгатай тэмцдэг бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Зарим хүнд гадны бүтээгдэхүүнээс илүү, монгол бүтээгдэхүүн сайн тохирдог. Моносын тослог, холимог арьсанд зориулсан “Биодерм” иж бүрдлийг ийм асуудлаар толгойгоо гашилгадаг охид бүсгүйчүүдэд зөвлөж байна. Цэвэрлэгч гель, тоник, чийгшүүлэгч тос гурвын ком нь арьсны тослогийг тэнцвэржүүлж, чийгшүүлж, үрэвслийг намдааж, шинэ эд эсийг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй.
• Долоо хоног бүр “шинэ” арьс: Гуужуулагчийг долоо хоногт 1 – 2 удаа тогтмол хэрэглэснээр арьс чинь цаанаасаа цэвэрхэн, өнгөлөг харагдана. Үхэжсэн арьс нь царайг илүү хөгшин, баргар харагдуулах давхрагыг бий болгодог. Гэхдээ батгатай арьсыг гуужуулахдаа зөөлөн, болгоомжтой байхгүй бол илүү үрэвсүүлж мэднэ. Овъёос, үр тарианы найрлагатай гуужуулагч байвал зохино, харин чулуу болон далайн давсны найрлаганаас татгалз. Мөн гуужуулагч нь хар батгатай тэмцэхэд чинь тусалж, нүхийг агшаана.
• Дэглэмээ өөрчил: Өлсгөлөнгөө дарахын тулд биш эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө хоол хүнсээ сонгож сурах нь батгаа эмчлэхэд чинь ч тусална. Шинэхэн жимс ногоо, үр тариа голцуу хооллож чихэрлэг амттан, түргэн хоол, газтай ундааг бүрмөсөн мартах хэрэгтэй. Супермаркетийн лангуун дээр тэднээс илүү сайхан амттай, эрүүл хоол олон бий.
• Тослог хоолноос татгалз: Цайндаа чихэр хийж уух, кофе болон бүхий л каффейнтай ундаанаас зайлсхийх нь дээр. Мөн боловсруулсан элсэн чихэр, тослог халуун ногоотой хоол нь товчхондоо “хоосон калори” бөгөөд түрхэн зуур сэргээх боловч, дараа нь сэтгэл санааны хувьд доод түвшинд аваачдаг. Түүнчлэн шар айргийн болон, гурилны хөрөнгө ихтэй бүтээгдэхүүнүүд нь гормоны тэнцвэргүй байдлын шалтгаан болдог. Дээр дурдсан хүнснүүд бүгд биеийн эрдэс бодисыг үгүй хийж, хорт бодисуудыг арьсан дээр түрж гаргадаг. Тэр бол батга!
• Сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг тохируулах: Шанаа, эрүүний хэсгээр гардаг батга нь сүүн бүтээгдэхүүнүүдийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарах магадлал өндөр. Бяслаг, сүү, тараг, мөхөөлдөснийхээ хэрэглээг зөв зохицуулах.
• Хүчиллэг хоолноос татгалзах: Хэрэв чиний хацар хавиар батгашил ихтэй бол чи хэт их хүчиллэг хоол хэрэглэж байна гэсэн үг. Жүржийн шүүс, жүрж, нимбэг, улаан лооль, шпагеттиний соусаа цэснээсээ хасах цаг болжээ.
• Хангалттай шингэн уу: Ус, жимсний шүүс, ургамлын гаралтай цай нь биен дэх бохирдол, хортой бодисыг хөөж гаргадаг. Мөн чийгшил сайтай арьс хэзээд эрүүл харагддаг.
• Химийн бүтээгдэхүүнд бүү найд: Антибиотик, химийн гаралтай цэвэрлэгч зэргийн найрлага нь арьсыг чинь түрхэн зуур цэвэрхэн болгож болох ч, биеийн чинь эд эс, бүх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж алсдаа арьс чинь эвдрэх шалтгаан болдог. Мөн ийм төрлийн бүтээгдэхүүнүүд нь арьсыг бүхэлд нь хуурайшуулах болон үндсэн шинж чанарыг алдагдуулдаг.
• Гоо сайхны бүтээгдэхүүнээ болгоомжтой сонго: Арьсан дээрээ түрхдэг бүх бүтээгдэхүүнээ усан суурьтай, эсхүл тосны найрлагагүй эсэхийг нь шалга. "Noncomedogenic", "nonacnegenic" гэсэн бичигтэйг сонговол найдвартай.
• Арьсаа нарнаас хамгаал: Наранд удаан алхахаар батга арилж байгаа юм шиг санагдах нь бий. Гэхдээ тэр нь түр зуурынх нь байдаг. Харин ч нарны туяа нь арьсыг илүү тослог ялгаруулахад тусалж өдөөдөг учраас, батгыг чинь улам ихэсгэх хандлагатай. Өдөр бүр SPF-ийн хөнгөн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээрэй.
Хэрвээ өөрийнхөө арьсыг үнэгүй оношлуулж, яг одоо ямар бүтээгдэхүүн дутагдаж байгааг, өөртөө тохирсон ямар арчилгааг хийх ёстойгоо мэдэхийг хүсвэл 27-28-нд Моносын “Эрүүл Арьс” өдөрлөгт оролцоорой. УИД, Гранд Плазагийн нэг давхар, Метромолл их дэлгүүрийн 2 давхарт байрлах Монос Косметиксийн нэрийн дэлгүүрүүд дээр зохион байгуулагдана.