Та биеэ барьж чаддаг уу?

2014 оны 9 сарын 15

1.Үдэшлэг дээр экс найз залуу чинь өөр хүүхэнтэй үнсэлцэж байхыг хараад...
а.Нэг их анхаарлаа хандуулахгүй.
б.Шууд л алгадаад авна.
2.Таныг өвчтэй байхад ажлын газраас чинь яаралтай ирэхийг хүсэхэд...
а.Ганц удаа гээд очно.
б.Бухимдсандаа чадахгүй гэж хэлнэ.
З.Эгч тань амралтын өдөр нохой хооллоод, гэр хараад өгөхийг хүсэхэд:
а.Эгчийгээ бодоод зөвшөөрнө.
б.Нохойнд дургүйгээ хэлнэ.
4.Чамтай өчигдөрхөн юм яриад инээж байсан найз чинь өнөө өглөө гэнэт тантай дугарахаа больчихвол?
а.Юу болсныг нь асууна.
б.Дургүй минь хүрч, адилхан дуугарахгүй байна.
5.Хүмүүжилгүй байна гэдэг таны бодлоор...
а.Гэрийн хүмүүжилтэй холбоотой.
б.Өөрийн ухамсраас шалтгаална.
6.Хамгийн дуртай үнэртэй усыг тань хэн нэгэн хүн асгасан байхыг хараад...
а.Санаандгүй тэгсэн байх гэж бодно.
б.Эзнийг нь олж байж санаа амарна.
7.Галзуу эротик кино үзээд та дур хүслээ барьж дийлэх үү?
а.Мэдээж шүү дээ.
б.Шууд л найз залуугаа дуудна.
Хариулт:
“A” хариулт ихэнх нь бол - Ямар ч асуудал гарсан удирдлагыг гартаа бүрэн авч, хүлээцтэй хандаж чаддаг. Энэ зан чинь таныг хэзээ нэг өдөр амжилтанд хүргэх болно.
“Б” хариулт ихэнх нь бол - Тэвчээргүй зангаасаа болж асуудалд амархан ордог. Яаран бүү хөдөл. Сайтар бодож байж алхам хийх хэрэгтэй.
/Хань/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8724
0 эможи
keyboard_arrow_up