Урт насалж, өөдрөг байх 10 зөвлөгөө
Таны бие махбодь төдийгүй сэтгэл санааг залуу хэвээр нь байлгахад тустай шилдэг арван зөвлөмжөөс хүргэе.
Нэг. Хэзээ ч битгий цадтал ид. Өдөрт зуршил болсон 2.500 калори бус 1.500 калори байхад л хангалттай. Тэр тусмаа биеийн эд эсийн ачааллыг багасгаж, идэвхитэй байдлыг нь хадгалах хэрэгтэй. Эд эсүүдийн шинэчлэгдэх явц хурдсах тусам организм өвчинд улам эмзэг, өртөмтгий болдог. Хүний бие махбодио үргэлж” цэмцгэр” гуалиг авч явах хэрэгтэй.
Хоёр. Өдрийн хоолны дэглэм таны насны онцлогт тохирсон байх шаардлагатай. Тухайлбал: Гучин настай бүсгүй самар, үхрийн элэг байнга иддэг бол нүүрэнд анхны үрчлээс арай хожуу үүсдэг. Харин дөч гарч буй эмэгтэйд бетакаротин хамгаас тустай бол тавин настангуудад яс сийрэгжихээс кальци, зүрх өвдөхөөс магни сэргийлж чадна. Дөч гарсан эрчүүдийн хувьд малын бөөр болон бяслаганд ихээр агуулагддаг селен зайлшгүй шаардлагатай. Харин тавин наснаас хойш загас илүүтэй идвэл зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулж өгнө.
Гурав. Сэтгэлд нийцсэн сайхан ажил нь “эрүүл” ядарлыг авчирдаг бөгөөд ажил мэргэжлээсээ сэтгэлийн таашаал авах нь эрүүл амьдралын хэв маягийн хамгийн чухал хэсэг болдог юм. Иймд өөрт тохирсон ажлыг олохыг хичээ. Сэтгэл зүйчдийн нотолж буйгаар зарим мэргэжил залуу байдлаа хадгалахад илүү нөлөөлдөг гэнэ. Тухайлбал: хөгжмийн удирдаач, гүн ухаантан, зураач, гэгээнтэн, лам гэх мэтчилэн дурдаж болно.
Дөрөв. Аль болох битгий ганцаард. Өөрт тохирох ханийг заавал олж авах хэрэгтэй. Хайр сэтгэл, халамж анхаарал нь хөгширөлтийн эсрэг хамгийн шилдэг хэрэгсэл болдог. Хүн хайр сэтгэлтэй учрах үед аз жаргалын гормон эндорфин хамгийн ихээр ялгардаг байна. Энэ гормон нь хүний биеийн дархлааг бэхжүүлдэг.
Тав. “Урсгал сөрж сэлэх” -ээсээ битгий эмээ. Амьдрал болон цаг хугацааны талаар өөрийн гэсэн ойлголттой байх хэрэгтэй. Ийм ухаарал, ойлголттой амьдардаг хүн депресст бага ордог бөгөөд өөдрөг сэтгэлээр амьдарч чаддаг юм.
Зургаа. Аль болох их хөдөлгөөнтэй бай. Өдөрт наймхан минут биеийн тамираар хичээллэсэн ч энэ нь амьдралын насыг уртасгадаг юм. Хөдөлгөөнтэй байснаар гучин наснаас хойш ялгаралт нь зогсдог өсөлтийн гормон чөлөөлөгддөг байна. Үүнээс гадна амьсгал, зүрх судас, яс булчингийн системийн үйл ажиллагааг сайжруулах дасгалуудыг хийж байх хэрэгтэй.
Долоо. Сэрүүн агааржуулалт сайтай тасалгаанд унтаж бай. Эрдэмтэд 17 – 18 хэмийн температуртай өрөөнд унтвал залуу насаа илүү хадгалдаг болохыг нотолсон. Мөн бие организмын бодисын солилцоо, хөгшрөлт нь орчны агаарын температураас ихээхэн хамаардаг.
Найм. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө улам их арчилж тордох хэрэгтэй болдог гэдгийг мартаж болохгүй. Заримдаа эрүүл амьдралын хэв маягийг мөрдөхийн тулд дуртай амттанаасаа ч татгалзахад хүрдэг үе бишгүй л тохиолдоно.
Ес. Юм л бол уурлаж, бухимдахаас аль болох зайлсхий. Өөрийгөө байнга зэмлэдэг хүн үргэлж гомдоллож, цаг өнгөрөх тусам улам маргаанч, хэрүүлч болж орчныхоо хүмүүстэй таарахгүй болдог. Энэ нь эргээд өвчинд нэрвэгдэх, тэр тусмаа хавдар тусах үндэслэл болж өгдөг байна.
Арав. Оюун ухаанаа хөгжүүл. Үгийн сүлжээ тааж, гадаад хэлнээс суралцах хэрэгтэй. Аливаа тооцоо хийхдээ тооны машинаар бус харин цээжээрээ бодох гээд олон арга зам бий.
Амьдралынхаа хором бүрийг хайрлаарай