Дутуу нярайн асаргаа
Хооллолт
Дутуу нярайн хамгийн тохиромжтой хоол бол хөхний сүү юм. Гэвч эх нь дутуу төрснөөс хөхөнд сүү орох нь удаан байдаг төдийгүй хүүхэд сул хөхсөнөөс эсвэл хөхөж чадахгүйгээс эхийн хөхний саамжих үйл явц муу байдаг.
Эхийн хөхөнд сүү ороогүй үед дутуу нярайг угжаар хооллосноос хүүхэд дараа нь хөхөө хөхөх дургүй болдог тул дутуу нярайг хөхөөр бойжуулахын тулд дараах зүйлийг анхаарах нь чухал:
хүүхдийн зөв өсөлт бойжилтонд хөхний сүү маш чухал бөгөөд хөхүүлэх
тутам хөхөнд сүү сайн орно гэдгийг эхэд ойлгуулах;
хөхийг дутуу нярайд эрт амлуулж, хүүхэд хөхөж чадахгүй ч гэсэн
хөхөндөө нааж удаан хугацаагаар тэвэрч ойр ойрхон хөхүүлэхийг
оролцох;
чөлөөт хооллолтын зарчмыг баримтлан хүүхдийг хүссэн цагт нь
(өдөр, шөнө) аль болох олон хөхүүлэх. Хөхөнд сүү орсны дараа хоногт
7-8 удаа хөхүүлнэ. 3-4 сартайгаас нь 6 удаа хөхүүлнэ;
• хүүхэд гүйцэт хөхөж чадахгүй байгаа тохиолдолд эхэд хөхөө хоногт 8 удаа сааж сүүнээс дуслыг ч байтугай нөхөж өгөхийг эрмэлзэх; нөхөлт сүү өгөх шаардлагатай тохиолдолд нөхөлт сүүг хөхүүлсний дараа өгөх нь чухлыг эхэд тайлбарлан ойлгуулах;
• нөхөлт сүүг дусаагуураар, халбагаар эсвэл хөхний толгойтой хамт аманд нь зуулгасан гуурсаар өгвөл хүүхэд хөхөө голохгүй цаашид идэвхитэй хөхсөөр байна;
• хөхний сүүгүй тохиолдолд дутуу нярайг сүүн холимгоор угжина.
Дутуу нярайг хөхөөр 1.5-2нас хуртэл хооллоно, Уурагжуулсан сүү, тараг, шүүсэн тараг өгнө. Нэмэгдэл хоолыг 2000г-аас дээш төрсөн нярайд 1 -2 долоо хоногийн өмнө 1500г-аас бага жинтэй төрсөн нярайд 1 -2 сараар хожуу (гүйцэд төрсөн хүүхдээс) эхэлдэг;
• 3 cap хүртэл жимсний тунгалаг шүүс, 3 сараас өтгөрүүлсэн шүүс, нухаш хэлбэрээр өгнө. 5-5.5 сартайгаас мах, элэгний нухаш өгнө. Шинээр өгч буй нэмэгдэл хоол бүрийг маш болгоомжтой бага багаар дасгаж өгөх нь зүйтэй.
Хүүхдийн хоногийн хоолны хэрэгцээг 1кг жинд ноогдох илчлэгийн хэрэщээгээр тодорхойлно.
1 дэх хоногт 30-35ккал/кг, 5 дахь хоногт 50 ккал/кг, 10 дахь хоногт 100 ккал/кг, 2 дахь долоо хоногтойд 110-120 ккал/кг, 1 сартайд 140-150 ккал/кг илчлэгтэй хоол идэх ёстой.
- See more at: http://www.unen.mn/content/39684.shtml?alias=health#sthash.tQSjAKqk.dpuf