Таны нүдний өнгө юу өгүүлнэ вэ?
Нүдний өнгө хүний зан аашийн өвөрмөц онцлогийг тодорхойлж болно гэж сэтгэл зүйчид үздэг. Тухайлбал, хар нүдтэй хүүхдүүд цэгээн нүдтэй хүүхдүүдтэй харьцуулахад эрч хүч давуу, илүү санаачлагатай, дөлгөөн зантай байдаг байна. Харин томчуудын хувьд арай өөр байдаг гэнэ.
Хар – Цэнхэрдүү нүдтэй хүмүүс туйлбартай ч, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бодол санаагаа амархан өөрчилнө, гомдол шүүмжлэлийг удтал мартахгүй, заримдаа муйхар зөрнө, ихэнх тохиолдолд ямар үйлдэл хийх гэж байгаа нь ойлгомжгүй, таагдашгүй байна.
Хар – Саарал нүдтэй хүмүүс зөрүүд, зоригтой, бүхий л саад тотгорыг давж зорьсондоо хүрнэ, түргэн ууртай, өш хонзон санана, хартай, олонх нь ганц хүнийг хайрлана.
Хар – Хүрэн нүдтэй хүмүүс хөгжөөнтэй, хурц ухаантай, түргэн зантай ч дорхноо тайвширна. Хайрлаж дурлах хүсэлтэй ч, шохоорхол нь амархан буурна. Тэд нийтэч, шог хошин үгэнд дуртай, хүмүүстэй амархан дотносно. Заримдаа болчимгүй үйлдэл хийчихээд дараа нь харамсан зовно.
Цайвар – Хүрэн нүдтэй хүмүүс нь ичимтгий, зожигрох дуртай, мөрөөдөмтгий, гомдоовол сэтгэл их шанална. Тэд хөдөлмөрч хичээнгүй, итгэл найдварыг даана.
Цэнхэр нүдтэй хүмүүс нь мөрөөдөмтгий, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, амин хувиа хичээнэ. Онгироодуу зантай. Сэтгэлийн хөөрлөөр үйлдэл хийнэ. Гэхдээ сонирхол нь дорхноо буурна. Шударга үнэнийг дээдэлнэ.
Ногоон саарал, ногоон нүдтэй хүмүүс сэтгэлийн тэнхээтэй, тавьсан зорилгодоо тууштай тэмүүлнэ. Тэд байр сууриа бараг өөрчлөхгүй, догшин ширүүн зантай, үг дуу цөөнтэй, сэтгэлгээ тааруу.