ТАНД ЗӨВЛӨХӨД: Тарвастай бялуу хийх
Бялууны орц
- бэлэн бялууны хольц
- 1 хайрцаг Jell-O тарвасны амттай цэлцэгнүүр - 2 амны жижиг халбагыг кремэнд зориулж тасалж авна.
- 1/2 аяга тавасны нухаш
- 1/2 аяга ус
- 1/2 аяга ургамлын тос
- 4 өндөг
- 1/2 аяга шоколад чипс /хийхгуй байсан ч болно/
- улаан өнгийн хүнсний будаг
Хийх дараалал
- Зуухаа 180С хүртэл халаана, 2 хэвээ тосолж бэлдэнэ.
- Том саванд бэлэн бялууны хольцоо Jell-O тойгоо холино. Дээрээс нь нэмж ус, ургамлын тосоо дунд зэргийн хурдан дээр тавьж хутгана. Өндөгнүүдээ тус тусад нь хийж холино. Тарвасны нухашаа хийж сайн хольж нийлүүлнэ. Энэ уед улаан өнгийн хүнсний будгаа дусааж хэрэгтэй өнгөө гаргаж авна. Шоколадны чипсээ уутанд жаахан гурилтай хамт хийж гадна талыг нь бүрнэ. Шоколадаа зуурмагтайгаа зөөлөн гараар хольж өгнө.
- Бэлдсэмн 2 хэвэндээ хийж зуухандаа 30-35 минут болгоно.
Кремний орц
- cream cheese 1 сав/226г, өрөөний хэмд зөөлрүүлсэн
- 1/2 аяга давсгуй масло, өрөөний хэмд зөөлрүүлсэн
- 5 аяга нунтаг элсэн чихэр/ powder sugar
- 2 амны жижиг халбага тарвасны нухаш
- 2 амны жижиг халбага Jell-O тарвасны амттай цэлцэгнүүр
- улаан ногоон хунсний будаг
- саванд эхэлж бяслагаа, маслотойгоо хийж сайн холино.
- тарвасны нухашаа хийж холино.
- нунтаг элсэн чихэр/ powder sugar, цэлцэгнүүрээ хийж зөөлөртөл хутгана.
- Кремнийхээ 1/3-ийг ногоон, үлдсэн хэсгийг улаан өнгөнд оруулна.
зуухнаас бялуугаа шалгаж үзэж гаргаад сайтар хөргөнө.