ТАНД ЗӨВЛӨХӨД: Тэжээл өгөх тарагтай маск

2014 оны 9 сарын 11
Тараг бол таны нүүрний арьсанд хамгийн их тэжээл өгч чадах сүүн бүтээгдэхүүн юм. Зөвхөн ходоод гэдсийг цэвэрлэдэггүй, нүүрний арьсыг ч цэвэрлэдэг.
Яагаад нүүрний арьсанд тустай гэж?
Учир нь гэвэл тарганд байх бактериуд нь арьсны балансыг барих чадвартай байдаг. Үүнийг лактобактери гэдэг бөгөөд тэд арьсны бохирдолыг цэвэрлэж арьсанд уян хатан байдлыг бэлэглэдэг байна.
Мөн чухал ашигтай зүйл нь бол цайруулдаг билээ.
Зөгийн бал тарагтай маск
Масканд зөгийн бал, жимс, өндөгний цагаан орж болно. Энэ маск нь нүүрний тослог байдлыг арилгаж арьсыг хамгаална.
2 хоолны халбага тарган дээр 1 хоолны халбага зөгийн бал, өндөгний цагааныг хийж сайн холино. Дараа нь нүүрэндээ ойролцоогоор 15 минут байлгаад хүйтэн бүлээн усаар угаана. 
Оливийн тос тарагтай маск
Энэ маск нь эмзэг арьсанд зориулагдсан бөгөөд тэжээл өгч хамгаална. 
Өндөгний шарыг 2 хоолны халбага тараг, 1 цайны халбага оливийн тостой хольж сайн хутгана. Нүүрэнд 15 минут байлгаад бүлээн усаар зайлна.
Маскийг 7 хоногт 2-3н удаа түрхэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8547
0 эможи
keyboard_arrow_up