Хомхой долоочихвол яах вэ?

2014 оны 9 сарын 10

Бид юм идчихээд амаа арчилгүй гадаа гарснаас болж хомхой долоодог гэж боддог. Гэтэл энэ нь ташаа ойлголт аж. Хомхой долоох гэдэг нь герпес хэмээх вирусээр үүсгэгддэг нэг төрлийн өвчин юм.

Хомхойн үүсгэгч нь хүний биед байнга байж байдаг ба ямар нэгэн шалтгаанаар идэвхжсэн үед өвчин үүсдэг. Уруул амны орчимд хомхой үүсэх нь загатнах, хавдаж улайх, цэврүү үүсэх зэрэг таагүй нөлөө үзүүлэхээс гадна гадаад үзэмжинд сөргөөр нөлөөлдөг. Хомхой долоовол цэврүү үүсээгүй дөнгөж загатнаж эхлэх үед нь вирусын эсрэг сонгомол үйлчилгээтэй тосон түрхлэг /ацикловир/ түрхэх нь үр дүнтэй. Харин цэврүү үүссэн бол иод, метилин зэрэг ариутгагч уусмал түрхэж хатаах хэрэгтэй.

Цэврүүг савантай усаар зөөлөн угаах нь халдвар арьсан дээр тархахаас сэргийлдэг. Антисептик үйлчилгээтэй саван хэрэглэвэл зохино. Мөс эсвэл халуун жин тавих нь өвчинг намдаадаг. Витамин С-г ууж хэрэглэвэл хомхойн эдгэрэлтийг түргэсгэдэг. Цэврүүг хагалж, бохир зүйлээр оролдох, модон иштэй зүйлээр түлэх зэрэг нь нянгийн халдвар орж, өвчин хүндрэхэд хүргэх аюултай. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол биеийн эсэргүүцлээ сайжруулах юм. Амин дэмээр баялаг хоол унд идэж, хар ногоон өнгийн хүнсний ногоо түлхүү хэрэглэх нь тустай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8495
0 эможи
keyboard_arrow_up