Ном уншиж өгөх нь хүүхдэд ямар ашиг тустай вэ?
Ном уншиж өгдөг эцэг эхтэй хүүхдүүд дундаж үзүүлэлтээс 8 хувиар илүү хөгжилтэй байхад зурагт байнга үздэг хүүхдүүд дундаж үзүүлэлтээс 20 хувиар хоцрогдмол хөгжилтэй гэсэн дүгнэлт хийсэн аж. Учир нь хүүхдийн уураг тархи телевизийн хурдан хөдөлгөөнийг боловсоуулж чадахгүй ядардаг гэнэ. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ хөгжүүлэх үүргийг зурагтад даатгах хэрэггүй. Интернэт, телевиз хэзээ ч амьд харилцааг орлож чадахгүй. Орчин үед интернэт болон телевизээс болоод мэдрэлийн ядаргаанд орж, эмнэлэгт ирдэг өсвөр насныхан олширсон. Эдгээрт донтох шинэ хандлага ч бий болсон аж. Хүүхдэдээ зурагт үзүүлэхийн оронд насны онцлогт нь тохирсон ном авч, харилцан ярилцаж, туршлагаа солилцох цагтай болно. Хүүхдийн зурагт номууд дуутай, хөдөлгөөнтэй., элдэвтэй болсон.
Ном хүүхдэд ямар ашиг тустай вэ?
Нялх хүүхдэд ном уншиж өгснөөр тэд таны хайр энхрийллийг мэдэрч, дууны өнгө хэмнэлийг ойлгон, хэлд хурдан орорх болно. Ээж, аав нь бяцхан хүү, охиноо өвөр дээрээ суулгаж, ном уншиж өгөх нь тэдэнд үнэ цэнээ мэдрэхэд нь тусалдаг.Мөн сайн мууг ялгаж салгах чадвар сууна. Хүүхдүүд номын баатрууд хэрхэн саад бэрхшээлийг даван туулж байгаагаас үлгэр авч байдаг. Ном унших нь хүүхдийн уран сэтгэмжийг хөгжүүлэнэ.